55-аас дээш насны хүмүүс долоо хоногт 2-10 удаа банкны картаар үйлчлүүлж байна хэмээн мэдээллээ. Тус банк нь картын гүйлгээгээр Оростоо эхний тавд орох том тоглогчийн нэг юм.
“Ахмадууд долоо хоногтоо багадаа хоёр удаа, дээд тал нь 10 удаа картаар гүйлгээ хийж байгаа нь санхүүгийн зохих боловсролтойг харуулж байна” хэмээн тус банкны илтгэлд дурджээ.
Ахмадууд ихэвчлэн супермаркет, хүнсний дэлгүүр, харилцаа холбооны үйлчилгээний төлбөр, хувцас худалдан авах, эмийн сан, онгоцны тийзийн худалдаа зэрэгт картаар түлхүү үйлчлүүлж байгааг судалгаа харуулжээ.
Москва, Москва муж, Санкт-Петербург, Ленинград муж, Эрхүү, Красноярск, Улаан Үд, Пермь, Якутск, Казань, Владивостокийн ахмадууд картаар гүйлгээ хийх нь их байгаа ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ