Энэ 2019 онд Москва орчмын замд үүссэн 296 мянган нүх, цоорхойг бөглөж засварлалаа хэмээн Москва мужийн Тээвэр, замын дэд бүтцийн хэлтэс мэдээллээ.
“Он гарсаар замуудын цоорхойг бөглөж засварлах ажил хийгдэж байна. Нийтдээ 296 мянган бөглөөс хийсний 82 мянга нь хотын замд, үлдсэн нь бүс нутгийн замд хийгдсэн байна” хэмээн Тээвэр, замын дэд бүтцийн хэлтсийн дарга Алексея Гержика хэлэв.
Москва хот болон Москва орчмын замд нийтдээ 304 мянган цоорхой байгааг илрүүлэн засварлаж байгаа юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ