Сайд Ц.Нямдорж өмгөөлөгчтэй огт яриагүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Сайд Ц.Нямдорж өмгөөлөгчтэй огт яриагүй гэжээ

Сайд Ц.Нямдорж өмгөөлөгчтэй огт яриагүй гэжээ

Төв аймгийн сум дундын шүүхэд үргэлжилж байгаа Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурлын үеэр /2019.08.16/ Т.Чимгээгийн өмгөөлөгч Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой утсаар холбогдсон гэх дуулиан дэгдээд байгаа.

Энэ асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодруулахад “Би хохирогчийн талын хэн нэгэн өмгөөлөгчтэй огт яриагүй. Шүүхэд нөлөөлөх гэсэн хэн нэгний гүтгэлэг мэдээлэл явуулж байна. Шүүн таслах ажиллагааны явцад  хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх эрх байхгүй" гэсэн хариулт өглөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж