Дүүргийн удирдах ажилтны шуурхай боллоо | News.MN

Дүүргийн удирдах ажилтны шуурхай боллоо

Дүүргийн удирдах ажилтны шуурхай боллоо

Дүүргийн удирдах ажилтны шуурхай боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр ‘’Чуулган’’-ы танхимд боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Т.Баясах удирдан явуулсан бөгөөд зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын дэргэдэх агентлагууд, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад, харьяа газрууд, Нийтлэг үйлчилгээний газрын удирдлагууд болон хороодын Засаг дарга нар оролцсон юм.

Зөвлөгөөний үеэр дүүрэг дэх Цагдаагийн-1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Онцгой байдлын хэлтсээс гэмт хэрэг, зөрчлийн болон урьдчилан сэргийлэх ажлын  14 хоногийн тайлан мэдээг удидлагуудад өгсөн юм.

Зөвлөгөөний төгсгөлд Засаг дарга Т.Баясах дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй өдөр өнжүүлэх төвүүдийн үйл ажиллагаанд нэгдсэн хяналт, шалгалт хийх ажлын хэсэг байгуулахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Боловсролын хэлтэст, хорооны нутаг дэвсгэрт байгаа гэрэлтүүлгийн судалгааг гарган ажиллахыг Хороодын Засаг дарга нарт үүрэг болгосон юм. Түүнчлэн дүүргийн Засаг даргын зүгээс сургууль, цэцэрлэг орчмын замын тэмдэг тэмдэглэгээний ажлыг эрчимжүүлэхийг Замын цагдаагийн хэлтэст үүрэг өгөв хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-19 202.21.109.50

Стандартын шаардлага хангаагүй, зориулалтын бус байранд үйл ажиллагаа эрхэлсээр байгаа тус дүүрэг дэх Малын эмийн сангуудыг хэзээ цэгцэнд нь оруулах юм бол??? Энд хууль зөрчсөн үйлдлүүд тасралтнүй гарсаар л байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж