Армида Алисжабанаг хүлээн авч уулзав | News.MN

Армида Алисжабанаг хүлээн авч уулзав

Армида Алисжабанаг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн  комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанаг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улс-НҮБ-ын АНДЭЗНК-ын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцов.

Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын айлчлал нь Монгол Улс-АНДЭЗНК-ын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд хөгжлийн асуудлууд, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, бүс нутгийн зарим тулгамдсан асуудлаар санал солилцож, ГХЯ-ны дэргэд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын судалгааны төвийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүсэлт болгосон байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Зүүн хойд Азийн эрчим хүчний сүлжээ байгуулах санаачилгын хүрээнд ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ олон улсын VI бага хурлын үеэр тусгай хуралдаан хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлж, уг асуудлаар бүс нутгийн орнуудын дэмжлэгийг авах чиглэлд АНДЭЗНК-ыг хамтран ажиллахыг хүсэв.

Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга А.Алисжабана Монгол Улс НҮБ-тэй хөгжүүлж буй хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт болон байгаль орчин, агаарын бохирдол, цахим  эдийн засаг зэрэг чиглэлээр нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай Ерөнхий хэлэлцээрт нэгдэн орохыг хүссэн байна.

Хатагтай А.Алисжабана маргааш буюу 5 дугаар сарын 20-ны өдөр Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд тусгай зочноор оролцоно.

Эх сурвалж: ГХЯ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-08-19 109.7.225.56

Hulgain naimaanii said

Avatar

Зочин 2019-08-19 122.201.31.210

ganzagachdiin yamnii said. ajil n ih urgujij baigaa suragtai. anh yanjuuraar ehelsen bol odoo har tamhi horiotoi em geed l tomorch baina daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж