Хүн амын өсөлт буурч, нэг хүнд ноогдох орлого нэмэгдсээр байна | News.MN

Хүн амын өсөлт буурч, нэг хүнд ноогдох орлого нэмэгдсээр байна

Хүн амын өсөлт буурч, нэг хүнд ноогдох орлого нэмэгдсээр байна

Хүн амын өсөлт буурч, нэг хүнд ноогдох орлого нэмэгдсээр байна

Хэд хэдэн орны дунд өрнөж буй худалдааны дайнаас шалтгаалан АНУ, Хятад, Германы эдийн засгийн өсөлт удааширч, олон улсын зах зээл өнгөрсөн долоо хоногт айдаст автлаа. Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын эхлүүлсэн худалдааны дайнаас илүү том асуудал байна.

2008 оны санхүүгийн хямралаас хойш дэлхийн эдийн засаг дөрвөн хүчин зүйлийн эсрэг тэмцэж байна. Энэ нь олон улсад худалдааны нэгдэл буурах үйл явц, хүн амын өсөлт буурснаар ажиллах хүчний хомсдол нүүрлэх, бүтээмж буурах, өрийн дарамт санхүүгийн хямралын өмнөх шиг их болсон зэрэг юм.

Дэлхийн аль ч орны эдийн засаг 2008 оноос өмнөх шиг хурдацтай өсөлтийг үзүүлэхээ больсон. Ямар ч орны эдийн засгийн өсөлтийн хурд санхүүгийн хямралын өмнөх Азийн “гайхамшигт эдийн засгууд” шиг 10 хувиас илүү гарахгүй байна. Улс орон бүр л эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхээр үндэсний хэлэлцүүлэг өрнүүлж байгаа ч удаашралыг аль нэг улсын засгийн газар дангаар зохицуулж хүчрэхгүй гэх бодит байдлыг огоорч байна. Үр ашиггүй шил шилээ дарсан кампанит ажил зохиож, өөрсдийгөө хуурахын оронд бид эдийн засгийн амжилт, бүтэлгүйтлийн талаарх ойлголтоо өөрчлөх хэрэгтэй.

Герман улс нь хямралын ирмэгт буй дэлхийн таван том эдийн засгийн нэг болж байна. Тус улсын эдийн засаг хоёр улирал дараалан сөрөг өсөлттэй гарчээ. Гэхдээ гол асуудал бол энэ тодорхойлолт нь хөдөлмөрийн насны хүн ам буурч байгаа Герман шиг оронд таарч байгаа эсэх юм. Германы хөдөлмөрийн насны хүн амын тоо сүүлийн хэдэн жил буурсаар байгаа бөгөөд 2039 он гэхэд 54 саяас 47 сая болох төлөвтэй байна.

Зөвхөн Герман ч биш Япон, ОХУ, Хятад гэх зэрэг дэлхийн 46 оронд хүн амын өсөлтөө дагаад хөдөлмөрийн насны хүн амын тоо буурч байна. Хүн ам зүйн статистик нь ихэвчлэн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгүүрт тооцогдсоор ирсэн. Урьдчилсан таамгаар 2040 он гэхэд Хятадын хөдөлмөрийн насны хүн амын тоо 114 сая, Японых 14 саяар буурах төлөвтэй байна. Ажиллах хүчний тоо буурснаар эдийн засгийн өсөлт дагаад буурна.

Гэхдээ үүнд хэтрүүлэн санаа зовохын оронд эдийн засгийн хөгжлийн хэмжүүрийг нэг хүнд ноогдох орлогын хэмжээгээр авч үзэж гэх мэтээр өөрчилж болно. Хүн амын өсөлт буурч буй орнуудын тухайд нэг хүнд ноогдох орлого нэмэгдсээр байгаа юм. Энэ нь эдийн засгийн агшилт нь хүн амын бууралтыг давах хүртэл өссөөр байх болно. Тухайлбал, Японы эдийн засгийн өсөлт АНУ-ын сүүлийн 10 жилд үзүүлснээс ч бага хурд үзүүлэх болсон. Гэсэн ч хүн амын өсөлт нь буурч буй Япон улсад нэг хүнд ноогдох орлогын хэмжээ америкчуудынхтай адил жилд 1,5 хувиар нэмэгджээ.

Түүнчлэн хүн амын өсөлт буурч байгаа нь яагаад эдийн засгийн өсөлт огцом буурч буй орнуудад ажилгүйдлийн түвшин бага байгааг тайлбарлахад тус болно. Япон, Герман зэрэг орнуудад нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт сөрөг гарч эхлэх хүртэл дээрх бууралт мэдрэгдэхгүй. Иймээс энэ эринд бид хямралыг өөрөөр тайлбарлах хэрэгтэй байна.

Түүнчлэн амжилтын тодорхойлолтыг ч өөрчлөх хэрэгтэй. Өдгөө олон орон 1960-1990 оны хооронд хүн ам нь хурдацтай өсч, худалдаа нэмэгдэж байсан “Азийн гайхамшигт эдийн засгууд” шиг хоёр оронтой өсөлтөд хүрэхийг эрмэлзэж байна.  Гэтэл өдгөө худалдаа, хүн амын тоо тухайн үе шиг өсөхөө больсноор аль ч орон дээрх өсөлтийг үзүүлэхгүй болсон. 2010 оноос өмнө дэлхийн таван эдийн засаг бүрийн нэг нь жил тутамд долоон хувийн өсөлт үзүүлж байв. Харин өдгөө дэлхийн 200 эдийн засгийн дунд зөвхөн найман орон буюу 25 эдийн засаг тутмын нэг нь жилд долоон хувийн өсөлтөд хүрч байна. Эдгээр орнуудын олонх нь Африкийн жижиг эдийн засгууд юм.

Хятадын эдийн засаг зургаан хувьд хүрч өсөлт буурсан тухай мэдээлэл гарвал шинжээчид, хөрөнгө оруулагчид аюулын харанга дэлддэг. Гэтэл бодит байдал дээр хүн амын өсөлт нь буурч байгаа нөхцөлд эдийн засаг нь зургаан хувьд хүрч өсөх нь ховор үзэгдэл юм.

Хятад улс нь 2016 онд хүн амын өсөлт нь буурч эхэлсэн төдийгүй худалдаа багасч, бүтээмж буурч, их хэмжээний өртэй байгаа. Энэ нөхцөлд Хятадын эдийн засаг зургаан хувийн өсөлт үзүүлсэн бол харанга дэлдэх биш, оргилуун дарс буудуулах нь зүй юм.

Эдийн засгийн хурдацтай өсөлтийн харьцуулсан үзүүлэлтийг таван хувьд хүргэж, Хятад шиг дунд орлоготой орнуудад 3-4 хувь, АНУ, Япон, Герман шиг хөгжингүй орнуудад 1-2 хувь гэж тогтоох хэрэгтэй. Ингэснээр хөрөнгө оруулагчид, шинжээчид эдийн засгийн амжилтыг шинээр харах юм.

Эх сурвалж: THE NEW YORK TIMES

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-20 202.55.188.84

Орчуулга маш ядуу байна.

Avatar

Сarlsen 2019-08-20 202.131.225.150

Уншисан юмаа ойлгож чадаагүй байж битгий олон юм хуцаж бай за юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж