Ньюс хөтөч: “Хичээл эхэллээ” нээлттэй мэдээллийн өдөр зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2019.08.20-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: “Хичээл эхэллээ” нээлттэй мэдээллийн өдөр зохион байгуулна

Ньюс хөтөч: “Хичээл эхэллээ” нээлттэй мэдээллийн өдөр зохион байгуулна

“Ньюс” агентлаг 2019.08.20-ны Мягмар гаригт болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт

-МУБИС-ийн А байрны 300 тоот танхимд "Монгол-Японы эрт, эдүгээ, ирээдүй" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 91003848

                    -Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал Шангри-ла зочид буудалд болно.

10.00 цагт

-Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын танхимд Төрийн байгуулалты байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ.

-БСШУСЯ-ны байранд хичээлийн шинэ жилийг угтан тус яамнаас зохион байгуулж буй “Хичээл эхэллээ” нээлттэй мэдээллийн өдөрлөг болно.

11.00 цагт

-БСШУСЯ-ны 115 тоот танхимд хичээлийн шинэ жилийг угтан тус яамнаас сургууль, цэцэрлэгийн бүртгэл, элсэлт, зөвлөгөө өгөх хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

12.00 цагт

-Нийслэлийн 44 дүгээр сургуулийн ард байрлах байгууламжид Адмон группийн хэвлэх үйлдвэрийн өргөтгөлийн нээлт болно. Утас: 96020241

16.00 цагт 

-НҮБ-ын Eрөнхий нарийн бичгийн даргын орлогч, АНДЭЗНК-ын Гүйцэтгэх Нарийн бичгийн дарга Салсиа Алисжахбана өнөөдөр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвд зочилно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж