Анжелина Жолигийн хүү Йонсейн коллежид сурна

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Анжелина Жолигийн хүү Йонсейн коллежид сурна

Анжелина Жолигийн хүү Йонсейн коллежид сурна

Холливудын нэрт жүжигчин Анжелина Жолигийн том хүү ирэх долоо хоногт Йонсей их сургуульд суралцана хэмээн тус сургуулийн захиргаа даваа гаригт /2019.08.19/ мэдэгджээ.

Өдгөө 18 настай Маддокс Жоли-Питт Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Йонсейн “Underwood” олон улсын коллежид элссэн байна. Энэхүү сургууль нь ирэх даваа гаригт элсэлтийн ёслолоо хийх бөгөөд дараа нь хоёр өдрийн чиг баримжаа олгох сургалт явуулах юм байна.

Маддокс Жоли-Питт нь Сөүлээс баруун өмнө зүгт байрлах Инчеон дахь Сонгдо сургуульд нэг жил сурч, дотуур байранд амьдрах ажээ. Жоли хүүдээ туслахаар ням гаригт /2019.08.18/ тус улсад зочилсон бөгөөд жүжигчин бүсгүйг Инчеоны буудалд газардаад байгаа зургийг нь хүмүүс олон нийтийн сүлжээгээр цацсан байна.

Э.УНДРАХ
Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж