Израилийн Ерөнхий сайдын эхнэр Киевд шуугиан тарив

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Израилийн Ерөнхий сайдын эхнэр Киевд шуугиан тарив

Израилийн Ерөнхий сайдын эхнэр Киевд шуугиан тарив

Изралийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн Украинд хийж буй айлчлал дуулиан шуугиантайхан эхэлсэн талаар “The News of Israel" мэдээлжээ. Израилийн Ерөнхий сайдыг түүний гэргий Сара Нетаньяху дагалдан яваа аж. Тэрбээр онгоцонд суухаас өмнө өөртэй нь зохих ёсоор харьцсангүй хэмээн хөлөг онгоцны командлагчийг зэмлэсэн байна. Улмаар тэрбээр сандлаасаа үсрэн босч, онгоцны багийн кабин руу нэвтрэхийг оролдсон ч түүнийг оруулаагүй тул ихэд хилэгнэжээ.

Киевийн нутаг дэвсгэрт нэвтрэхээс 45 минутын өмнө онгоцны ахмад Ерөнхий сайд Нетаньяху болон түүний гэргийтэй дахин мэндчилсэн байна. Уг нь тэд онгоц хөдлөхөөс өмнө хатагтай Сара Нетаньяхутай мэндчилсэн ч тэрбээр сонсоогүй бололтой, ийнхүү асуудал үүсгэжээ.

Тэднийг Киевт газардахад украин үндэсний даашинзаараа гоёсон гурван бүсгүй зочдоо талх, давстай угтсан байна. Израилийн Засгийн газрын тэргүүн талхнаас хугалж аван давсанд дүрж ёсолжээ. Дараа нь гэргийдээ багахан хэсгийг өгсөн боловч Сара түүнийг нь авангуутаа доош хаясан байна. Энэ тухай “Strana.ua” мэдээлжээ.

Энэхүү айлчлал нь сүүлийн 20 жилийн хугацаанд Бенжамин Нетаньяхугийн Киевд хийж буй анхны айлчлал аж. Айлчлал өглөөний 10:30 цагт Марийнский ордонд Украины Ерөнхийлөгчтэй албан ёсны уулзалт хийснээр эхэлжээ.

Эх сурвалж: ARCHYWORLDYS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж