Б.Бат-Эрдэнэ: Шавьтайгаа утсаар ч холбогдоогүй | News.MN

Б.Бат-Эрдэнэ: Шавьтайгаа утсаар ч холбогдоогүй

Б.Бат-Эрдэнэ: Шавьтайгаа утсаар ч холбогдоогүй

Б.Бат-Эрдэнэ: Шавьтайгаа утсаар ч холбогдоогүй
Монголын Үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Энэ жилийн үндэсний их баяр наадмын түрүү бөх Улсын аварга Э.Оюунболдыг МҮБХ-ноос допинг хэрэглэсэн гэж мэдэгдээд байгаа. Харин өнгөрөгч амралтын өдөр /2019.08.17/ Улсын аварга Э.Оюунболд мэдэгдэл хийж, Би допинг хэрэглээгүй, миний шээс солигдсон байна" гэж баяр наадмыг зохион байгуулах хороонд гомдол гаргасан. Тэгвэл өнөөдөр /2019.08.19/ энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Монгол улсын аварга Э.Оюунболдын багш Б.Бат-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр “Э.Оюунболд мэдэгдэл хийхийн өмнө надтай зөвлөлдсөн зүйл байхгүй. Би наймдугаар сарын 7-ноос хөдөө албан ажлаар томилолттой явж байгаад ням гаригт хотод орж ирлээ. Миний хувьд хотод ирээд Э.Оюунболдтой утсаар холбогдсон зүйл байхгүй байна. Ирээд шавийнхаа бичлэг хийж, мэдэгдэл гаргасныг харлаа. Надад энэ талаар тодорхой мэдээлэл алга байна. Монголын үндэсний бөхийн холбооны маргаан 2002 оноос хойш эхэлсэн гэхээр 17 жил болжээ. Өнгөрөгч 2017 оны гуравдугаар сард үндэсний бөхийн “Их эе” хуралдааныг зохион байгуулж, надад итгэл хүлээлгэн энэ ажлыг хариуцуулсан. Олон түмэн, хамт олон маань итгэл хүлээлгэсэн ч маргалдагч тал санал нийлэхгүй байгаагаа  хэлж байсан. Би тэр даруйдаа “Монголын үндэсний бөхийн үйл хэрэгт эв нэгдэлийг эрхэмлэх хэрэгтэй. Би нэгдсэн хурлаа хийгээд намайг нэр дэвшүүлбэл нэрээ татна” гэдгээ хэлсэн. Тэрнээс хойш маргалдагч талуудтай ойлголцохын тулд бүх асуудлыг нь хүлээн авч байгаа. Одоо ирэх намраас нэгдсэн хурлаа хийх байх гэж бодож байна.

Би хөдөө долоо хоноход хэвлэл мэдээллээр өчнөөн олон юм ярьсан байна лээ. Сүүлдээ бүр “БНСУ руу шавиа дагуулаад, цусны шинжилгээ ч гэнэ үү, хариуг нь өөрчлөхөөр явж байна” гэсэн мэдээллийг санаатайгаар тараасан байна. Тийм зүйл огт байхгүй. Би өнөөдрийг хүртэл шавьтайгаа холбогдсон зүйл байхгүй. Наадмын өмнө шавьд маань ямар нэгэн дарамт ирсэн гэдгийг сайн хэлж мэдэхгүй юм. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд утсаар байнга холбогдож “Чи хаана явж байна. Бэлтгэл сургуулиа хийж байна уу” гэж байснаас биш өдөр болгон бэлтгэл дээр нь очоод байдаггүй. Тиймээс надад мэдэгдсэн зүйл байхгүй. Би наадмын өмнөх бэлтгэл дээр нь очих үеэрээ л нэг уулзсан. Манай улсын стандартын дагуу хоёр төрлийн саванд нэг удаа шээлгээд, таглаж, лацдаад авдаг байсан. Монголын үндэсний бөхийн хүрээнд л ийм асуудал гарах юм. Би чинь 2007 оноос хойш наадамд барилдаагүй учраас тэр шинжилгээний талаар үнэндээ мэдэхгүй байна” гэв.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-08-19 202.131.225.197

новшийн гар

Avatar

mnnc 2019-08-19 202.9.42.28

ene maxan tolgoi xudlaa xutsaad bai

Avatar

Хольцоогүй цэвэр Төв Халх аврага 2019-08-19 202.179.27.183

Ми овогт ноёны бөхөд Монголчууд тэгээд итгэлээ юу?

Avatar

baterdene 2019-08-19 122.201.21.211

yostoi avarga yaj medehiin saihan yarisan bna

Avatar

Bulgan nutag 2019-08-19 59.153.115.215

Saihan yarijee,saihan avarga mini! Surug setgegedel bichigsed chadal uhaan muutai ataarhaj hanadaggyi Atsnuud gej bod uursdiiguu

Avatar

зочин 2019-08-19 66.181.180.202

/n /n /n kkkk

Avatar

зочин 2019-08-19 66.181.180.202

НААДМЫГ НААДАМ ГЭХЭД ХЭЦҮҮ БОЛЖ ДЭЭ.
ШЭЭС СОЛИГДСОН НТР ГЭЭД Л

Avatar

ааа 2019-08-19 92.18.42.137

Улстөрд оролгүй бизнесээ аятайхан хийгээд намбатайхан явж байсан бол Монголын энэ цагийн хамгийн нэр хүндтэй, хамгийн хайрлаж хүндлүүштэй жинхэнэ Монгол эр хүн гэсэн имижтэй байх байлаа. Даан ч, толгой тархи нь хүрэхгүй, ойлгохгүй улстөр гэдэг юм руу ороод Хэнтийн Мангар гэдэг нэртэйгээ түүхэнд үлдэх болж байна даа.

Avatar

Зочин 2019-08-19 49.0.212.245

МАН-ын махан толгойт

Avatar

zochin 2019-08-19 122.201.24.154

хэн нэгэн асуудалд орохоор л ойр хавийнхан "би мэдээгүй, яасан юм бол, би Монголд байгаагүй" энэ тэр гээд л зугтаад эхлэх юм даа. Шавь нь асуудалд орж байхад огт холбогдохгүй байна гэж байгүй л дээ

Avatar

Иргэн 2019-08-19 64.119.26.122

Увсынхан одоо жаахан аятайхан байвал яасын. Бат-Эрдэнэ аваргыг Монголын Үндэсний бөхийн холбоог тэргүүлэх нь хамгийн зөв гэдэгт ард түмний дийлэнх олонх гүнээ итгэж байгаа шүү. Юм бүхэнд азаргалж, даварч байхаа татвал яасын

Avatar

Зочин 2019-08-19 66.181.161.108

Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэж, ийм худалчийн шавь худалч байх нь тодорхой ш дээ, давсаганд нь байсан шээсийг нь сольчихлоо гэж туухч энуухэнд юм байна л даа

Avatar

Zochin 2019-08-19 103.229.122.42

Hamgiin turuund zalgaj yaav iiv boldoggui yum uu.

Avatar

Зочин 2019-08-19 182.160.0.104

sheesiig orsoldogch nar ni soliood tavichihajildee.kamerjuulah heregtei yum bainadaa.

Avatar

Baterdene avraga 2019-08-19 66.181.179.158

Iim l n**** shuu de manai mongolchuud medehgyi yavdgiin barag oyunboldiig bi tanihgyi gej heleh gej bn shdee

Avatar

Зочин 2019-08-19 64.119.17.200

Arisaa yaj hamgaaldgiig suraj avtsgaa ta mini

Avatar

Зочин 2019-08-19 64.119.21.226

Хөөрхий. хэн гэдгээ харууллаа

Avatar

АХ 2019-08-19 66.181.161.120

ИЙМ МУУХАЙ ХҮН БАЙСЫМУУ. МОНГОЛ ТӨРИЙГ МОНГОЛ НААДМЫГ ДОРОМЖЛООД САЙХАН БНА УУ. МИНИЙ ШАВЬ ГЭЭЛ ҮНСЭЭД БАЙСАН ХАРАМЧ ХАР НОХЙОНЫ БААС МИНЬ

Avatar

Зочин 2019-08-19 202.21.111.170

Түрүүлэхээр нь багш нь болж чадсан юм чинь, түмний өмнө асуудалд орвол бас хамт байгаач дээ…. би мэдэхгүй, би холбоо бариагүй гэж жартгай нүд гаргаж байхаас ичээч….. Тэгээд ч багш юм бол бараг өдөр бүр холбоо барих нь битгий хэл нүдний хараанаасаа ч салгалгүй байж амжилтанд хүргэдэг биз дээ. Эсвэл худлаа багш нэр зүүж бусдын амжилтаар нэр хүнд олох гэсэн аргаа барсан үйлдэл байсан юм уу…… Тийм бол Оюунболдын энэ асуудал Их аварга Танд ямар ч хамаагүй……. таны тайлбар зөв.

Avatar

Зочин 2019-08-19 64.119.19.172

Энэ одоо ичихгүй худлаа ш*** юмаа. Нөгөө Нямдорж манайх зурагтгүй гэдэг шиг. Утсаар ярьсан, надад допинг хэрэглээгүй гэж хэлсэн гээд зогсож байх газар хүн үнэмшмээргүй юм яриад, тэнэгтээд байх юм.

Avatar

galuu 2019-08-19 103.26.193.96

huuliin doktor hun ingej hudlaa heleed baihaar yah yum bee

Avatar

huuhed 2019-08-19 103.26.193.96

Aavargaa ta yagaad ingej barin tavin hudlaa heldeg yum bee naadmaar naadmiin daraa dagaad l guigeed baisan biz dee

Avatar

Зочин 2019-08-19 49.190.155.175

Ббгсөндөө пуужинтай Монгол Наадам минуу зээ

Avatar

Бадмаанямбуугийн Бат эрдэнэд 2019-08-19 202.5.205.2

utsaar yarihdaa daraa ni neg sum lamiin uulzaltan deeer hamt baisan yarih zab garaagui gesen asuuh ch zav garaagui gesen yag shorongiin horigdol uulzaltiin tsagaaraa yarijij vh amjihgui huyagtaa tuugdaad ordog shig baisan gesen yahnuu dee huniig zoboogood jaahan uhaan muutai huniig ih hural deer zarimdaa umnauh esreg yumaa zub geed l yariad yabj baidag yum huurhii oron garan yumiig bitgii zovoogood baigaarai6

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж