АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлсэн талаар зарим хэвлэлүүд мэдээлжээ. Одоогоос нэг жилийн өмнө УИХ-ын нэр бүхий гишүүд, дэд сайд, төрийн өндөр албан тушаалтнууд ХХААХҮ-ийн сайдаар Б.Батзоригийг ажиллаж байх үед ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий ААН-үүддээ зээл авсан нь тогтоогдож, хуулийн байгууллага шалгаж буй.
Шалгалтыг Цагдаагийн ерөнхий газар болон АТГ-аас хамтарсан ажлын хэсэг шалгаж, Б.Батзориг сайдын хэргийг тусгаарлан, прокурорт шилжүүлээд байгаа бол 400 үнээний ферм байгуулахаар зээл авсан гэх хэргийг хаахаар болсон гэдгийг Өнөөдөр сонинд дурджээ. Энэ нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гишүүнд хамаарах төсөл байсан гэдгийг ч хэвлэлүүд бичсэн байна. УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын авсан зээл банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулсан, эрх мэдлээ давуулан ашигласан гэх таамаг байсан ч хуулийн байгууллага шалгаж, хэргийг нь хаах саналтай прокурорт шилжүүлсэн гэжээ.
Зээлүүдийн олголтыг АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гаргаж шалгаж, 116 ААН-д хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгохоор Нийслэлийн прокурорын газарт саналаа хүргүүлсний дотор УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын хэрэг байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн байна.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ