Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас оюутнуудад тэтгэлэг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас оюутнуудад тэтгэлэг гардууллаа

Тайванийн хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас оюутнуудад тэтгэлэг гардууллаа

Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сан дээр 2019 оны 8-р сарын 17-ны өдөр их сургуульд суралцах оюутнуудад тэтгэлэг гардуулах ёслол болж өнгөрлөө. Оюутнуудын ар гэрийн сургалтын төлбөрийн дарамтыг багасгах, тэднийг хичээл сургуульдаа нэгэн сэтгэлээр хандах, санаа зовох зүйлгүй суралцахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Өнгөрсөн 11 жилийн туршид хүүхэд гэр бүлийн дэмжих сангийн тэтгэлэгээр дамжуулан 3000 орчим Монгол оюутнуудад их сургуульд сурахад нь дэмжлэг үзүүлсэн юм.

Энэ жил нийт 240 орчим оюутан тэтгэлэг авсан ба үүнээс 25 нь бүрэн хэмжээний тэтгэлэг буюу хүн бүр 3 сая гаруй төгрөгийн тэтгэмж авсан, бусад 187 нь давтан тэтгэлэг авч байгаа ба хүн бүр 1 сая төгрөгийн тэтгэмж авсан. Энэ жил оюутан элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн 30 орчим оюутан анх удаа 800 мянган төгрөгийн тэтгэлэг авсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж