Туркийн цагдаа Курдэд ажиллагаа явуулж, 418 хүнийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Туркийн цагдаа Курдэд ажиллагаа явуулж, 418 хүнийг баривчилжээ

Туркийн цагдаа Курдэд ажиллагаа явуулж, 418 хүнийг баривчилжээ

Туркийн цагдаагийнхан Курдистаны Ажилчдын намын террорист бүлэглэлтэй холбоотой хэрэгт сэжиглэн 29 мужийн 418 хүнийг баривчилсан талаар тус улсын Дотоод хэргийн яам даваа гаригт /2019.08. 19/ мэдэгджээ. Яамны мэдэгдэлд, Курдын зүүн өмнөд нутгийн Диярбакир, Мардин, Ван хотуудын дарга нарыг террорист байгууллагад элсэх, террорист бүлэглэлийн суртал ухуулгыг дэлгэрүүлэх зэрэг олон гэмт хэрэгт буруутгасан гэж дурдсан байна. Мөн яамны твиттер хуудаст “Терроризмтай холбоотой хэрэгт шалгагдаж буй Зүүн өмнөдийн гурван том хотын захирагчийг төрийн албан хаагчдаар сольсон” гэж тэмдэглэсэн байна.

Диярбакир хотын дарга Селчук Мизракли, Мардин хотын дарга Ахмет Турк, Ван хотын захирагч Бедиа Озгокче Эртан нарыг мөрдөн шалгаж буй бөгөөд албан тушаалаас нь түр түдгэлзүүлжээ.

Өнгөрсөн гуравдугаар сард орон нутгийн сонгуулийн өмнө Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган сонгогдсон албан тушаалтнуудыг Курдистаны Ажилчдын Намтай холбоотой болох нь тогтоогдвол арга хэмжээ авахыг анхааруулжээ.

 

Э.УНДРАХ
Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж