АСЕАН-ны уулзалтад Ким Жон Уныг урьж магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

АСЕАН-ны уулзалтад Ким Жон Уныг урьж магадгүй

АСЕАН-ны уулзалтад Ким Жон Уныг урьж магадгүй

Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг” буюу АСЕАН-ны ээлжит чуулга уулзалт арваннэгдүгээр сарын 25, 26-нд Өмнөд Солонгосын Бусан хотод зохион байгуулагдана. “Энэ удаагийн уулзалт нь Өмнөд Солонгос АСЕАН-ны гишүүн улсуудтай албан ёсны яриа хэлэлцээр хийж эхэлсний 30 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болно” хэмээн тус улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Жо Хюн Чул хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Уг чуулга уулзалт нь Ерөнхийлөгч Мүн Жэ Ин засгийн эрхэнд гарснаас хойшхи хамгийн том дипломат ажиллагаа болох юм. Тийм ч учраас ойролцоогоор 10 мянган зочид төлөөлөгч оролцох төлөвтэй байгаа энэ удаагийн уулзалтад тус улс ихэд хичээн бэлтгэж байгаа аж. Энэ удаагийн уулзалтад Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг урих саналтай байгааг албаныхан мэдээлсэн байна.

Зохион байгуулагчдын зүгээс “АНУ-Хойд Солонгосын хооронд өрнөж буй цөмийн яриа хэлэлцээ одоогийн цаг үеийн дэлхий дахины хамгийн чухал асуудлуудын нэг билээ. АСЕАН-ны ээлжит чуулганд Хойд Солонгосын удирдагчийг урих эсэхийг яриа хэлэлцээний нөхцөл байдлыг ажиглаж байж шийдвэрлэнэ” хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж