Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургацыг төмөр замаар тээвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургацыг төмөр замаар тээвэрлэнэ

Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургацыг төмөр замаар тээвэрлэнэ

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2019.08.19/ Төрийн ордонд боллоо.  Уг хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Шадар сайд нар оролцсон юм. Мөн 21 аймгийн засаг дарга нар болон яам, агентлагийн дарга нар өвөлжилтийн бэлтгэлийн явцын талаар ярилцлаа.


Энэ жил улсын хэмжээнд 502 мянган га-д тариалалт хийжээ. Үүнээс Булган, Орхон, Архангай, Сэлэнгэ аймгийн зарим бүс нутгаар ургац хураалт олон жилийн дундаж буюу хэвийн байх боломжтой харагдаж байгаа аж. Харин

Төв, Хэнтий, Дархан-Уул, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ зэрэг аймгаар ургац бага байх төлөвтэй байгаа бөгөөд Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар аймгийн 2500 гаруй га талбайгаас ургац хураах боломжгүй болжээ.

Эрчим хүчний салбарын хувьд багагүй хүндрэлтэй байна. 2019 оны төсөвт нийтдээ 63,7 тэрбум төгрөг шаардлагатай байснаас 34,3 тэрбум төгрөг төсөвт суусан аж. Гэр хорооллын айл өрхүүдэд олгож буй шөнийн тариф гүйцэтгэлээрээ 20-иод тэрбум төгрөгийн өр авлага үүсгэжээ.

Мөн хамгийн хүндрэлтэй байгаа асуудал бол орон нутгийн дулааны асуудал байна. Өвөлжилтийн бэлэн байдлаа хангаж чадахгүй хэмжээнд хүртлээ санхүүгийн хүндрэлд хүрчээ. Тухайлбал, Ховд 10, Сэлэнгэ 30, Дорноговь мөн 30 хувьтай байна. Эдгээр дулааны станцууд жил бүр алдагдалтай ажилладаг байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замын ажил 24,2 хувьтай явагдаж байна. Харин Улаанбаатар-Налайх чиглэлийн 20,9 км хатуу хучилттай замын шинэчлэлийн ажил 37 хувьтай байна. Хур бороо элбэгтэй байгаа хэдий ч арван нэгдүгээр сарын 20-н гэхэд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа тухай тус яамны дэд сайд Л.Халтар мэдээлсэн. Үүнээс гадна энэ жил Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын засвартай холбогдуулан Дархан, Сэлэнгийн бүс нутгийн ургацын тээврийг төмөр замаар хийхээр төлөвлөж байгаа юм байна. Учир нь одоо байгаа түр замаар ургац тээвэрлэх боломжгүй юм.

Зун бороо хур элбэгтэй байвал өвөл хүндрэх магадлалтай байдаг талаар Шадар сайд Ө.Энхтүвшин онцоллоо. Тэрбээр "Аймаг, сумын удирдлага, болон ард иргэд Даншиг, ургийн баяр их тэмдэглэдэг болжээ. Энэ нь найр наадам хавтгайрах, намрын ажил цалгардахад нөлөөлж байна. Тиймээс энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж цэгцлэх болсон тухай мэдээлэв.

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр наймдугаар сарын сүүлийн хагаст бороо орж, хүйтрэх төлөвтэй байна. Мөн есдүгээр сарын эцсээр уулархаг нутгаар цас орж цочир хүйтрэх төлөвтэй байгааг албаныхан сануулж байгаа юм. Иймд малчид, тариаланчид өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайн хангаж, эртнээс хадлан, ургацаа бэлтгэхийг салбарын хүмүүс анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж