Тэнцсэн иргэдийн бүрдүүлэх материалын жагсаалт | News.MN

Тэнцсэн иргэдийн бүрдүүлэх материалын жагсаалт

Тэнцсэн иргэдийн бүрдүүлэх материалын жагсаалт

Тэнцсэн иргэдийн бүрдүүлэх материалын жагсаалт

“Буянт-ухаа 2″ 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн бүрдүүлэх материалыг өнөөдрөөс авч эхэллээ. Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ийн салбаруудад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусад иргэд  энэ сарын 23-ны өдрийн дотор өөрийн биеэр авчирч өгнө. Бүрдүүлэх материалын тухайд ангилал бүрээс шалтгаалан өөр өөр бичиг баримт бүрдүүлэх юм байна. Тухайлбал, өрх толгойлсон эцэг эх ангилалд хамрагдсан иргэд  дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд,

  • Иргэний үнэмлэхийн хуулбар /ТҮЦ машины лавлагаа, гэр бүлийн гишүүн тус бүрээс/
  • Оршин суугаа газрын хаяг /ТҮЦ машины лавлагаа, гэр бүлийн гишүүн тус бүрээс/
  • Өрхийн ам бүлийн лавлагаа /Хорооны Засаг даргын тодорхойлолт/
  • Өрх толгойлсон эцэг, эх гэдгээ нотлох баримт
  • Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  • Орлогоо тодорхойлох баримт бичиг /нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэвэр тэтгэмж авах иргэний дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хувьд орлого нотлох баримтын хуулбар гэх мэт/
  • Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /ТҮЦ машины лавлагаа, гэр бүлийн гишүүн тус бүрээс/
  • Банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй бол зээлийн төлбөрийн үлдэгдэл дүн, сарын төлөлтийн хуваарь мөнгөн дүн хугацааг тодорхойлсон тухайн банк, санхүүгийн лавлагаа
  • Банк санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн түүхгүй байх лавлагаа /өөрийн харилцдаг арилжааны банкны төв дээрх зээлийн мэдээлэл хариуцсан ажилтнаас Зээлийн мэдээллийг лавлагааг авчирч ирнэ үү/
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ болон холбогдох баримт бичиг / асран хамгаалагч, харгалзан дэмчигч бол нотлох бичиг баримт, төрөл садангийн лавлагаа/
  • Нийгмийн даатгал төлсөн мэдээлэл /хөдөлмөрийн дэвтэр, байгууллагын тодорхойлолт, архивын лавлагаа, бусад/ гэх мэт 11 материалыг бүрдүүлэх юм.

Нийслэлийн орон сууцны корпорациас тэнцсэн иргэнээс дор хаяж долоогоос дээш бичиг баримт бүрдүүлэхийг шаардаж байгаа юм. Харин иргэдийн хувьд өөрийн сонгосон орон сууц, бүлгийн дагуу бичиг баримтаа бүрдүүлэх нь чухал гэж албаны хүмүүс зөвлөж байна. Бүрдүүлэх бичиг баримтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://news.oronsuuts.com/i/1576/ цахим хуудсаар авах боломжтой. Нийслэлийн орон сууцны корпорациас нэгдүгээр шатанд тэнцсэн иргэдийн материалыг дахин хянаж, тэдгээрээс дахин сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах юм.  Харин нийслэлийн орон сууцны корпорациас таны утсанд болон и-мэйлээр хариу илгээгүй бол та өөрийн биеэр нэг цэгийн үйлчилгээг зорих шаардлагагүй гэж албаны хүмүүс зөвлөв.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

z**l 2019-08-19 202.131.225.150

h**** id gej. zaluu ger bvl engiin tvreesleh gedeg bvleg yag haichsan ym be?? bvrtgvvlcheed bhad ymarch medeelel bhku. busad bvlgvvdiin tentssen medeelel yawaad bichg barimta bvrdvvled bh ym\

Avatar

Зочин 2019-08-19 121.170.40.63

Ийм олон материал бүрдүүлэхэд маш их цаг орно. Бас л будлиантай юм хийжээ.

Avatar

Зочин 2019-08-19 202.126.88.51

Medeeniihee nerend tohirson medeelel taviach ee. Yagaad irged barimt bichgee byrdyylj chadahgyi bgaa talaar neg ch yg alga!!!!! Zarim barimt bichgiig avahad ajliin 5 honogt amjdaggyi sht. Yadaj ajliin 10 honogt byrdyyl gevel arai amidrald oir sonsogdoh bh. Yaria huuruu hiisen hymyys ni ali hediin byrdyylchihsen bj bgaa biz!!!

Avatar

Зочин 2019-08-19 178.175.142.178

миний дугаар дээр өөр хүний нэр байсан яаж байгаа юм бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж