“Эмэгтэйчүүдийн лиг”-т “Арвис” оноо алдалгүй түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

“Эмэгтэйчүүдийн лиг”-т “Арвис” оноо алдалгүй түрүүллээ

“Эмэгтэйчүүдийн лиг”-т “Арвис” оноо алдалгүй түрүүллээ

Тав дахь удаагийн “Эмэгтэйчүүдийн лиг” 7-р сарын 21-ээс 08-р сарын 18-ы хооронд зургаан багийн 109 тоглогчийн дунд, хоёр тойргоор явагдахад Л.Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” клубийн баг аваргын цом, алтан медалийн эзэд боллоо.

“Арвис” клубийн эмэгтэйчүүдийн баг лигтээ гурав дахь удаагаа аварга болсон нь энэ бөгөөд 2019 оны улиралд онцгой байж 10 тоглолтдоо бүгдэд нь ялалт байгуулан 43 гоол оруулж, ердөө нэг гоол хаалгандаа алджээ. Эл гайхалтай амжилтыг үзүүлсэн “Арвис” багийн хаалгач С.Халиун, хамгаалагч А.Алтантуяа, хагас хамгаалагч Н.Намуунаа, довтлогч Ө.Ундрах нар байрлал тус бүртээ шилдгээр тодорч, шагналын тавцанд гарав.

Хэдийгээр аварга авч амжаагүй яваа ч жил бүр амжилттай оролцдог Ц.Ганболд дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл” мөнгөн медалийг хүртсэн бол цомыг хамгаалагч “Дэрэн” энэ удаад хүрэл медалийг энгэртээ гялалзууллаа. “Эмэгтэйчүүдийн лиг”-т “Арвис” гурав, “ХАД” нэг, “Дэрэн” нэг удаа түрүүлсэн гэсэн үзүүлэлттэйгээр ирэх жилийн лигийн тэмцээнийг хүлээхээр болж байна.

Лигийн шилдэг шүүгчээр МХБХ-ны туршлагатай шүүгчдийн нэг О.Хишигтөмөр тодорлоо. Шагнал авах хувь хүмүүсийн баярт мөч үүгээр дууссангүй. Эмэгтэйчүүдийн лиг, улсын шигшээ багуудад амжилт үзүүлсэн тоглогчид Спортын дэд мастер, Спортын мастер гэсэн эрхэм цолоор энгэрээ мялаасан юм. Тодруулбал:

СПОРТЫН ДЭД МАСТЕР: Түвшинжаргалын Ундрал, Гүррагчаагийн Хулангоо, Ганчимэгийн Цолмон, Сарантуяагийн Халиун, Магсаржавын Дэлгэржав, Батбаатарын Отгонбаяр, Хаянхярваагийн Пүрэвсүрэн

СПОРТЫН МАСТЕР: Ван Баелийн Лора, Энхцэцэгийн Энхжаргал, Алтансүхийн Алтантуяа, Баярмагнайгийн Баярцэцэг, Рэгзэнгийн Дэмбэрэлмаа нар тус тус спортын цол зэрэг хүртлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж