Аляскийн иргэн Иванофф нь Шишмареф тосгоноос баруун зүгт 32 км-ын зайд түлээ хайж яваад 50 жилийн өмнө бичсэн, лонхтой захидал олжээ. Тэрбээр "Nome Nugget" сонинд лонхны бөглөөг шүдээрээ онгойлгож, доторхи захидлыг нь гаргаж авсан тухайгаа ярьсан байна. Лонхны дотор тал болон захидал хуурай байсан бөгөөд дарс, архины үнэр шингэсэн байжээ. Тайлер Иванофф орос хэл дээр бичсэн захидлыг фэйсбүүк хуудастаа байршуулж, орчуулж өгөхийг хүссэн байна. Захидалд "Хүндэтгэн мэндчилье! Оросын Алс Дорнодын флотын "VRXF Sulak" усан онгоцноос мэндчилж байна. Энэхүү лонхыг олсон эрхэм танд “Владивосток – 43 BRXF Sulak” гэсэн хаягаар хариу өгөхийг хүсье. Танд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе. Далайгаар сайхан аялаарай. 1969 оны 6-р сарын 20″ хэмээн бичжээ.
Тус захидлыг 1969 оны зургадугаар сарын 20-нд Оросын “Сулак” хөлөг онгоцны далайчин бичжээ. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд захидлыг зохиогч, ахмад Анатолий Боцаненкогийн захидал байсан гэж мэдээлжээ. Захидлын тухай өдгөө 86 настай, ахмад Боцаненкод дуулгахад ихэд баярлан, нулимс унагасан аж. Тэрбээр Оросын "Россия 1" сувагт "Энэ миний гар бичмэл шиг байна. Мэдээжийн хэрэг! Дорнын загасчлах флот! E-I-F-F!" гэж хэлжээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ