Өсвөрийн аврагчид иргэдийн талархлыг хүлээв

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Өсвөрийн аврагчид иргэдийн талархлыг хүлээв

Өсвөрийн аврагчид иргэдийн талархлыг хүлээв

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Од” цогцолбор болон 4 дүгээр дунд сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчидтай хамтран “Гол усны ослоос урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ үеэр Хараа голын эрэг орчмоор амарч, аялж байгаа иргэдэд гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргэн ажилласан юм.

Мөн голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэж, байгаль экологидоо хувь нэмрээ оруулсан нь амарч байсан иргэдийн талархлыг хүлээлээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж