Илгээмж дотор юу байгааг мэдэлгүй авч явсан гэжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Илгээмж дотор юу байгааг мэдэлгүй авч явсан гэжээ

Илгээмж дотор юу байгааг мэдэлгүй авч явсан гэжээ

Будапештаас Берлин рүү монголын элчин сайдын яамны дипломат дугаартай автомашинаар их хэмжээний хориотой эм тээвэрлэж яваад баригдсан манай улсын хоёр иргэний шүүх хурал болж буй талаар өнгөрсөн долоо хоногт Германы хэвлэлүүд мэдээлэв. Энэхүү хэрэг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон бөгөөд шүүх хурал энэ сард болж байгаа аж. Харин шүүхийн шийдвэр энэ долоо хоногт гарах юм байна.

Германы “Tag24” сайтад мэдээлснээр 2018 онд нэг бүр нь дөрвөн еврогийн үнэтэй 150 мянган ширхэг өвчин намдаах, тайвшруулах төрлийн Лоразепам эмийг 53 настай эрэгтэй Т.Мөнхбат,  38 настай эрэгтэй Э.Оргил нар тээвэрлэж яваад Дрезден хотын ойролцоо А17 хурдны зам дээр саатуулагдсан байна. Т.Мөнхбат нь ОХУ-ын Улаан-Үд хотод суух Монгол улсын ерөнхий консулын газрын худалдааны атташе байсан бөгөөд баривчлагдах үедээ хугацаа нь дууссан дипломат пасспорттой явсан гэнэ. Харин автомашиныг жолоодож явсан өөрийгөө бөө гэх Э.Оргил нь дипломат албанд ажилладаггүй, Т.Мөнхбатын хүсэлтээр машиныг жолоодож явсан гэж мэдүүлжээ.

Шүүх хурлын үеэр өгсөн мэдүүлэгтээ “Будапештээс таньдаг хүнийхээ илгээмжийг Берлинд хүргэхээр авч явсан, дотор нь юу байгааг мэдээгүй. Унгараас Монгол руу нийлүүлдэг энергийн ундааны савлах үйлдвэрийг монголд байгуулах асуудлаар Берлинд бизнес уулзалт хийх гэж ирсэн. Дипломат дугаартай машины хувьд хол замд шатахуун бага зарцуулдаг учир унаж явсан” хэмээн Т.Мөнхбат тайлбарлажээ.

Тэдний баригдсан А17 хурдны зам нь сүүлийн үед энэ төрлийн хууль бус бараа тээвэрлэдэг гол зам болоод байгаа гэнэ. Энэхүү хурдны зам дээр өнгөрсөн тавдугаар сард Истанбулд суух мөн л Монголын элчин сайдын яамны хоёр дипломат ажилтан 70 кг героин тээвэрлэж яваад баригдаж байсан. Тэдний нэг нь монголын дээд шүүхийн өндөр албан тушаалтны хүүхэд байсан гэж “Tag24” сайтын мэдээнд дурджээ. Дээрх хоёр хэргийн хооронд ямар нэг хэлхээ холбоо одоогоор илрээгүй гэж тус хэргийг шалгаж буй прокурор мэдэгдсэн байна.

Эх сурвалж:TAG24

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж