Өмнөд Солонгос Токио дахь цацраг идэвхит усны тухай хэлэлцэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос Токио дахь цацраг идэвхит усны тухай хэлэлцэхийг уриалав

Өмнөд Солонгос Токио дахь цацраг идэвхит усны тухай хэлэлцэхийг уриалав

Өмнөд Солонгос Японы дипломатчтай холбогдож, 2011 онд Фукушимагийн атомын цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас үүссэн цацраг идэвхт буюу бохирдолтой  усыг Номхон далайн руу урсгах ажлын төлөвлөгөөний тухай хэлэлцэхийг уриалсан талаар “Yonhap” агентлаг мэдээллээ.

Энэ талаар Сөүлийн Гадаад явдлын яамны цаг уурын өөрчлөлт, байгаль орчны асуудал эрхэлсэн ерөнхий захирал Квон Се Жүн, Японы Сөүл дэх элчин сайдын яамны эдийн засгийн асуудал эрхэлсэн сайд Томофуми Нишинагийг  хүлээн авч уулзах үеэр дурджээ.  Өнгөрсөн долоо хоногт Сөүл цацрагт идэвхт бодисын талаар санаа зовниж, усны асуудлыг "идэвхтэй" шийдвэрлэхээ амлаж, Япон улсаас усыг хэрхэн яаж зайлуулах талаар албан ёсны тайлбар өгөхийг хүсчээ. Токио дахь Фукушима станц усыг зайлуулах талаар олон арга судалж байгаа бөгөөд ууршуулж,  газрын гүн рүү оруулахыг боломжийн хувилбар гэж үзжээ.  Гэхдээ цэвэрлэсэн усыг далай руу хаях нь хамгийн хямд бөгөөд хурдан дүгнэж байна.  Усны урсац 2022 гэхэд дуусах төлөвтэй байна.

Гэвч “Greenpeace” зэрэг хүрээлэн буй орчны бүлэглэлүүд, идэвхтнүүд цацраг идэвхт агуулсан усыг гадагшлуулахыг эсэргүүцжээ. Тэдний зүгээс “Японы засгийн газрын ажлын хэсэг ус зайлуулах төлөвлөгөөг санал болгосноор далайн бохирдлоос зайлсхийх өөр хувилбаруудыг боловсруулж байна” гэж мэдэгджээ.

Э.УНДРАХ

ЭХ СУРВАЛЖ: YONHAP NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж