АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын том хүү болох Дональд Трамп Жр Монголд хүрэлцэн ирсэн талаар сошиал орчин болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэрбээр Монголд ирсэн даруйдаа Алтай Таван Богд руу авиралт хийхээр явсан гэх мэдээлэл байгаа бөгөөд эх сурвалжууд ч үүнийг үгүйсгээгүй юм.
Албаныхны хэлж буйгаар тэрбээр энэ удаад албан ёсны айлчлал бус хувийн шугамаар айлчилж байгаа гэлээ.
Дональд Трамп Жр нь өөрийн дүү Эрик Трампын хамт эцгийнхээ бизнесийг хариуцан ажилладаг бөгөөд Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн ажилд идэвхийлэн зүтгэдэг нэгэн ажээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ