XMF 2019 олон улсын хөгжмийн наадмыг доргиох DJ нар | News.MN

XMF 2019 олон улсын хөгжмийн наадмыг доргиох DJ нар

XMF 2019 олон улсын хөгжмийн наадмыг доргиох DJ нар

XMF 2019 ОЛОН УЛСЫН ХӨГЖМИЙН НААДМЫГ ОЛОН УЛСЫН БОЛОН МОНГОЛЫН ТОМООХОН DJ НАР ДОРГИОНО

Жил бүр уламжлагдан зохион байгууллагддаг хөгжмийн томоохон наадмуудын нэг болох XMF 2019 олон улсын хөгжмийн наадам сонсогчиддоо зориулж хоёр өдрийн турш Hip hop болон EDM урсгалуудаар үзэгч олныхоо сонорыг мялаахаар бэлдэж байна. Өмнөх мэдээгээр та бүхэнд бид Hip hop урсгалаар та бүхнийг амьсгалуулах Монгол артистуудыг танилцуулсан бол одоо EDM урсгалаар үзэгчдийг доргиох Монгол болоод Гадаад артистуудыг танилцуулахаар бэлдлээ.

Бидний эхний танилцуулах эрхэм бол DJ Kly буюу Б.Төгөлдөр. Тэрээр EDM чиглэлээр ажиллаж байгаа Монголын залуу DJ нарын төлөөллүүдийн нэг билээ. Төгөлдөр нь EON, Deejay, Comedy lab, Lounge Club гэх нэртэй газруудад ажиллаж байсан арвин туршлагтай залуу юм.
Тэгш-Эрдэнэ овогтой Золбаяр буюу Dj Zolo. Түүний карьеэр анх max music club-с 2004 онд эхэлж үүнээс хойш тасралтгүй 15 жилийн турш тус мэргэжлээрээ ажиллаж байгаа туршлагтай нэгэн юм. Тэрээр Монголын олон алдартай газруудаар тоглосон бөгөөд тв болон фм нэвтрүүлгүүд эрхлэн хүргэж байсан. 2011 онд Lumino хамтлагийн албан ёсны DJ болсон бол 2014 оноос MINT club – тай гэрээтэй ажиллаж эхэлсэн байдаг. Тэрээр дотоодоос гадна гадны улс орны томоохон хотын клубуудад очиж тоглож байсан чадварлаг залуу юм.
XMF 2019 наадмын тайзыг доргиох бас нэгэн эрхэм бол DJ Bachka. Тэрээр багаасаа хөгжим сонирхож эхэлсэн бөгөөд 16 наснаасаа тус чиглэлээр ажиллаж эхэлсэн байна. Монголын томоохон клубуудад тоглож байсан тэрээр бүх төрлийн урсгалаар тоглодог хэдий ч Deep House, Tech-house, Techno, Hip hop болон Twerk гэсэн урсгалуудад илүү дуртай гэнэ.
Монголдоо гэлтгүй гадны улс орнуудын EDM хөгжмийн сонирхогчийн дунд чамлашгүй нэр хүндтэй, алдартай бас нэгэн  Dj bol Bilguudei. Тэгвэл энэхүү чадварлаг залуу XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа та бүхэнтэй цуг нэг зүрхний хэмнэлээр цохилж хамтдаа доргио үдшийг өнгөрөөхөөр зэхэж байна.

 

Япон улсаас дэлхийн тавцанд DJ-ийн чиглэлээр хамгийн том алдарт хүрсэн анхны DJ бол Yamato. Тэрээр 2013 онд анх дэлхийн Dj-үүдийн тэмцээнд оролцож түрүүлж байжээ. Ингээд түүнд алдарт DJ Avici тай хамтран нэгэн тайзан дээр гарах анхны япон иргэн болох боломж олдсон байдаг. Үүнээс хойш тэрээр дэлхийн олон тэмцээн уралдаан болон томоохон наадмуудын тайзнаа өөрийн сетээсээ үзэгчдэд толилуулж явсан нэгэн юм.

 

Солонгос улсад дэлхийн Dj нарын төлөөлөл болсон нэгэн бол Koo jun-yup буюу DJ Koo. Тэрээр Азидаа номер нэгт тооцогдох хэмжээний Dj хэмээн яригддаг бөгөөд Солонгос улсаас "ULTRA MUSIC FESTIVAL" MIAMI-д тоглосон анхны DJ билээ. Одоог хүртэл DJ KOO нь Солонгос улсын TOP DJ нарын нэг юм. Мөн энэ жилийн "ULTRA MUSIC FESTIVAL 2019" KOREA-ийн тайзан дээр зуу зуун мянган үзэгчдийг өөрийн Progressive House урсгалаараа байлдан дагуулсан. Түүний хөгжмийн замнал анх 1996 онд Kung Ddari Sha bah rah нэртэйгээр эхэлж байсан.

 

1992 Онд төрсөн ердөө 26 – хан настай хэдий ч дэлхий дахинд өөрийн бүтээлүүдээрээ олонд танигдсан Недерланд улсаас гаралтай залуу Dj бол Husman буюу Nick Housmans юм. Тэрээр Dj болон producer –аар ажилладаг бөгөөд ихэвчлэн Trance чиглэлийн бүтээл туурвидаг нэгэн юм. Тэгвэл түүний гайхалтай чанар шингэсэн бүтээлүүдийг 8-р сарын 24 ны өдөр та бүхэн хүлээн авч сонсохнээ.

 

2003 оноос хойш Taiwan улсын болоод азийн тайзнаа өөрийн гайхалтай мэдрэмж чадвар болон секси төрхөөрөө үзэгч, сонсогчдыг гайхшируулж яваа бүсгүй бол Dj Сookie. Арваны өмнө жижиг тайваний арал дээр дөнгөж EDM урсгал танигдаж байх мөчөөс авхуулан өөрийн чадвараа гайхуулж өдгөө алдартай клуб эвент болгон дээр гарах болсон тэрээр маргаангүй азийн шилдэгүүдийн нэг болон хөгжижээ.

 

Tungeevaag болон Raaban тэд бол таны биеийг удирдах хөгжмийн хаан хослол юм. Тэд Норвег болон ШВецар улсуудаас гаралтай залуус юм. Олон жилийн туршид тусдаа уран бүтээл туурвиж ирсэн эдгээр залуус 2015 оноос хойш хамтран уран бүтээл туурвих болжээ. Та бүхний мэдэхчилэн 2015 онд гаргасан Samsara хэмээх бүтээлийн эзэд бол эдгээр залуус юм. Хэрэв та samsara болон бусад алдартай уран бүтээлийг нь бодитоор ориг уран бүтээлчээс нь хүлээн авч сонсохыг хүсвэл XMF 2019 олон улсын хөгжмийн наадам  хөгжмийн наадам яалтчгүй таны зорих газар юм.
Эцэст нь танилцуулах нэгэн эрхэм бол Канад улсын алдарт Dj Famous Буюу TheKidFamous. Түүний нэрийг ashton bishop гэдэг бөгөөд тэрээр өсөж яваа реппэр, жүжигчин мөн дээрээр нь үдэшлэг доргиогч хочоороо алдартай Dj юм. Тэрээр өөрийн 2008 оноос хойш хийсэн нилээд хэдэн hip hop бүтээлээрээ европ тивд алдартай бөгөөд, азид өөрийн Dj чадвараараа илүү олонд танигдсан байдаг байна.

 

Та бүхэн эдгээр алдартнуудын өөрсдийн mix-ийг биеэр ирж сонсохыг хүсвэл таны зайлшгүй зорих газар XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайз байхнээ. Хүрэлцэн ирж хөгжим, хэмнэлийг биеээр мэдэрч  2019 оны 08-р сарын 23, 24 ны өдрүүдийг хамтдаа өнгөрүүлцгээе залуусаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-19 202.131.247.170

Оркууд Tungeevaag-н Samsara-д их дуртай байдаг шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж