Поп дива Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нар хамт эх орноо тойрно

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Поп дива Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нар хамт эх орноо тойрно

Поп дива Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа нар хамт эх орноо тойрно

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Ж.Алтанцэцэг дуучин С.Сэрчмаатай хамтран эх орноо тойрон аялан тоглолт хийх гэж байна. Тэд ирэх есдүгээр сарын 20-ноос эхлэн анхны тоглолтоо Увс аймгаас эхлэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Аялан тоглолтын талаар дуучин Ж.Алтанцэцэгээс тодруулсан юм. Тэрбээр “Бидний анхны хамтарсан аялан тоглолт есдүгээр сарын 20-ноос алс баруун хязгаар Увс аймгаас эхэлнэ. Өөрсдийн шилдгийн шилдэг дуунуудаа дуулж, сонсогчдодоо сюрприз барихаар бэлдэж байна. Маш гоё шинэлэг тоглолт хийхээр ярилцаж байна. Ер нь монголын рок попын дуучин бараг аялан тоглолт хийгээд байдаггүй шүү дээ. Тиймээс энэ удаа дуучин С.Сэрчмаатайгаа хамт эх орноо тойрохоор төлөвлөөд байна” гэв.

Дуучин Ж.Алтанцэцэгийн хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд “Корпорэйт конвеншн центр”-т “Хайр гэж…“ тоглолтоо хийсэн. Тэрбээр хамгийн сүүлд 2013 онд “Алтанцэцэг” тоглолтоо хийснээс хойш үзэгчидтэйгээ уулзаагүй байсан билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж