Д.Медведев карьерынхаа хамгийн том тэмцээнд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Д.Медведев карьерынхаа хамгийн том тэмцээнд түрүүлэв

Д.Медведев карьерынхаа хамгийн том тэмцээнд түрүүлэв

Ирэх долоо хоногт АНУ-ын Нью-Йорк хотын Билли Жин Кингийн нэрэмжит Үндэсний теннисний төвд мэргэжлийн талбайн теннисний хамгийн нэр хүндтэй 4 Их дуулга тэмцээний энэ оны сүүлийнх болох US Open буюу Америкийн нээлттэй тэмцээн эхэлнэ. Тэмцээний өмнөх сорилго тэмцээнүүдийн нэг хатуу гадаргуутай талбайн тэмцээнүүд явагдаж байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдөр Цинциннати мастерс тэмцээн болж дүнгээ гаргалаа.

Тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд Оросын 23 настай залуу теннисчин Д.Медведев түрүүлж карьерынхаа хамгийн том тэмцээнд түрүүлэв. Орос залуу тэмцээнд К.Эдмундыг 6-2. 7-5, Францын Б.Пайре 7-6, 6-1, Германы С.Струффыг 6-2, 6-1-ээр хожоод дунд шөвөгт нутаг нэгт А.Рублевыг 6-2, 6-3, хагас шигшээд алдарт Н.Жоковичийг 3-6, 6-3, 6-3 харьцаатай хожсон бол шигшээ тоглолтонд Бельгийн Д.Гоффиныг 7-6, 6-4 харьцаатай хожсон байна. Ийнхүү залуу теннисчин Д.Медведев Цинциннати мастерс тэмцээнд түрүүлж буй анхны Орос теннисчин болжээ.

Эмэгтэй ганцаарчилсан төрөлд 2017 оны Америкийн нээлттэй тэмцээний шигшээд шалгарч байсан АНУ-ын М.Кейс түрүүлсэн байна. Тэрээр дунд шөвөгт нутаг нэгт В.Уилльямсыг хожсон бол хагас шигшээд мөн нутгийн тамирчин С.Кенинийг 7-5, 6-4 харьцаатай хожиж шигшээд шалгарсан. Шигшээ тоглолтонд Их Дуулга тэмцээний хошой цомын эзэн, Оросын 34 тамирчин С.Кузнецоватай тоглож 7-5, 7-6 харьцаатай хожсон.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж