АН: Үндсэн хуульд оруулах төсөлд тусгах 18 санал гаргажээ | News.MN

АН: Үндсэн хуульд оруулах төсөлд тусгах 18 санал гаргажээ

АН: Үндсэн хуульд оруулах төсөлд тусгах 18 санал гаргажээ

АН: Үндсэн хуульд оруулах төсөлд тусгах 18 санал гаргажээ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл /2019.08.19/ хуралдаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар байр сууриа нэгтгэж, ажлын хэсэгт саналаа хүргүүлэхээр болжээ. Энэ талаар тус зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр "Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгодог парламентыг бий болгохын тулд Ерөнхийлөгч УИХ-аас сонгодог байхыг бид илэрхийлээд байгаа. Мөн зарим эдийн засгийг орон нутагт нь үлдээж, эрхийг нь өгөх хэрэгтэй. Төр татвар хураамжаа зөвхөн хуулиар тогтоох ёстой.  Орон нутгийн хөгжлийн хандлага зөв явж байж төвлөрлийг сааруулна. УИХ-ын гишүүдийн эгүүлэн татах асуудлыг тодорхой болгох ёстой. Энэ зарчмын байр суурин дээр Төрийн байгуулалтын байнгын хороонд өгөх саналаа бид хүргүүлэх гэж байна. 18 саналаас дөрвөн зарчмын байр сууриа хасна. Олонхийн бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд зарчмын байр суурьт хүрэхгүй байгаа талаар Д.Тогтохсүрэн даргын мэдээллээс харлаа. Сүүлийн үед Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт 2020 оны сонгуулийн пи-ар, улс төрийн хандлага болж хувираад байгаад харамсч байна. Тиймээс АН зарчмын саналаа хүргүүлж байна. Бидний саналын байр суурь хатуу байгаа. Хэсэг улстөрчдийн 2020 оны амбиц, байр суурийг илэрхийлэх ёсгүй.  АН-ын саналд,

  • УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс Ерөнхийлөгчийг сонгох саналаа гаргаж, сонгох.
  • Төрийн өр, зээл ДНБ-ний 60-хувиас дээшгүй байна. Төрийн татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтооно.
  • Иргэн бүрт шударга хүртээх замаар “Баялгийн сан байгуулна.
  • УИХ-ыг бүрдүүлэх тогтолцоо холимог байна.
  • УИХ улсын төсөв батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчлөх эрхтэй.
  • Орон нутаг бие даасан төсөвтэй, захиран зарцуулах эрхтэй байна.

Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар батлах ёстой. Хэрвээ ард нийтийн санал асуулга явуулахгүй бол АН зөвшилцлөөс гарна хэмээлээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Ард нийтийн санал асуулгыг II, III хэлэлцүүлгийн дараагаар явуулна гэсэн. Гэхдээ явуулахгүй байх магадлалтай гэсэн хардлага байгаа. Энэ талаар?

-Ард нийтийн санал асуулга явуулах асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна. Ард нийтийн санал асуулгыг явуулна гэсэн хариуг өгсөн. Бид итгэлцэлтэй байх ёстой.

Ардчилсан намаас ажлын хэсэгт хүргүүлсэн санал

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-19 202.126.89.18

Эдний хувьд ганцхан санал л байна. Бусад нь зүгээр өнгөлөн далдлалт.
Нэр нүүрээ барсан луйварчдаа холимог систем нэрийн дор намын жагсаалтаар төрд шургуулах санаа л байна. Өөр юу ч алга даа.

Avatar

Зочин 2019-08-19 182.160.37.176

АН-аас хулгай луйвар үхэл хагацал тахал ДОХ л гарна

Avatar

Зочин 2019-08-19 122.201.31.216

Энэ х***а юу яриад солироод байнаа ?

Avatar

Зочин 2019-08-19 64.119.18.160

жагсаалт бий болвол жагсаалтын эхний хэдийн билет үнэ асар ихсэх боловуудаа, Зи, Эрдэнэчимэг, Бидон, Бөө сайд гээд бүтэхгүй гарууд дахин гарч ирж толгой дээр зайдалчихаад огт буухгүй нь тодорхой, хаалгаар хөөхөөр тооноор орж ирдэг гарууд их болно, шантааж бол манай улсад байгаа хамгийн том ажил явуулах арга тул жагсаалт бол зөвхөн тэдэнд л хэрэгтэй зүйл,

Avatar

Зочин 2019-08-19 66.181.161.44

2, 3 дугаар зэргийн ач холбогдолтой аар саар асуудлаар маргаж байхын оронд парламентаа 2 танхимтай л болгочих л доо!!! Тэгэхэд та нарын маргаад байгаа бүх асуудлууд аяндаа шийдэгдэнэ!!! Одоо эрх мэдэлд байгаа нөхдүүд ийм өөрчлөлтөөс айгаад байна л даа, яагаад гэвэл жинхэнэ ард түмний төлөөлөгчдийн хянадтанд орно, дураа авирлаж чадахаа болино гэдгээс!!!

Avatar

Зочин 2019-08-19 202.126.89.188

Хэ хэ. Нэг орно гээд л, бас орохгүй гээл

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Миний хоёр сарын өмнөх дүгнэлт ийм байжээ 2019-08-19 150.129.141.62

АН ГАНЦХАН САНАЛ ДЭЭР Л ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛ ӨГЧ БАЙГАА.Тэр нь сонгуулийн холимог тогтолцоо. Бусад нь дайвар бүтээгдэхүүн гэдэг шиг дайвар асуудлууд.АН-ынхан үнэнээ шууд хэлж чадахгүй байгаа. Яагаад гэвэл, ард иргэд УИХ-ын гишүүнээ шууд сонгохыг АН дэмжихгүй байгаа юм байна гэж хэлүүлнэ гэж айгаад байгаа юм.МАН-ынхан дотор Даваасүрэнгээс эхлээд холимог тогтолцоог эсэргүүцэгчид олон. Гол маргаан энэ дээр л өрнөнө.Манай улс төрчид ч ҮЛ ҮЗЭГДЭХ БАГТАЙ ДАА.Наанаа нэг юм яриад цаанаа өөр юм тооцно.

Avatar

Зочин 2019-08-19 202.179.27.221

Зарим газар холимог нь 2 сонгуультай. Нэг нь нам, нөгөөх нь хүн сонгох. Эхлээд дэмждэг намаа сонгоно, дараа нь дургүй намаасаа таалдаг хүнээ сонгоно (заавал дургүй нам байх албагүй л лээ, ойлгомжтой болгох үүднээс). Энэ нь жишээ нь та АН-д дургүй байж болох ч АН-аас нэр дэвшсэн хүн таны дэмждэг намаас дургүй хүн чинь нэр дэвшвэл сонгох боломж олгож байгаа юм. Тийм байж болно биз дээ.

Avatar

Зочин 2019-08-19 202.179.27.221

Өөрөөр хэлбэл таны намаас таны дургүй хүн сөрөг намаас дажгүй хүн дэвшиж өрсөлдвөл алийг сонгох вэ. Таны дургүй АН-д дэмжмээр хүн байдаг уу?

Avatar

Иргэн 2019-08-19 64.119.26.160

Ард түмэний санал асуулгыг заавал явуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-08-19 103.26.194.157

Erunhiilugch UIH aimag niisleliin tuluulugchdiin sanalaar songoh ni zuv..
UIH gishuun bolon erunhiilugchiig erguulen tatah nuhtsuliig todorhoi bolgoh heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж