Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг шалгаж байна

Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг шалгаж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэ сарын 14-нөөс эхлэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийж байна.

Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь хүүхдэд тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад мөрдөгдөж буй оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлзүйн зааврын дагуу хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд үнэлгээ хийх, эмнэлзүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, цаашид сайжруулах боломжийг илрүүлэн, авах арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах хяналт юм.

Дэмжлэгт хяналтыг яаралтай тусламжийн шүүгээний болон тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг үнэлэх, бэлэн байдлыг тогтмол хянадаг дотоодын үйл ажиллагаанд үнэлэлт өгөх, эмнэлгийн мэргэжилтний онолын болон гардан үйлдлийн бэлэн байдлыг ярилцах, харж ажиглах аргаар дүгнэж байгаа бөгөөд одоогийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн тасаг, Хүүхдийн эрчимт эмчилгээ болон хүүхдийн тасгууд хамрагдаад байна.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж