Зеленскийг сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй байна гэж буруутгав | News.MN

Зеленскийг сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй байна гэж буруутгав

Зеленскийг сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй байна гэж буруутгав

Зеленскийг сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй байна гэж буруутгав

Украины сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Владимир Зеленский болон түүний “Ард түмний үйлчлэгч” намыг сонгуулийн амлалтуудаа биелүүлэхийг хүсэхгүй байна гээд гол амлалт болох Донбассын мөргөлдөөнийг зохицуулахын тулд юу ч хийхгүй байна гэж буруутгажээ.

"Владимир Зеленский ба “Ард түмний үйлчлэгч” нам нь сонгуулийн үеэр Украины иргэдээс хүчтэй дэмжлэг авсан. Гэхдээ нэгэнт эрх мэдэлтэй болсон гэсэн шиг  Ерөнхийлөгч болон түүний багийнхан сонгуулийн амлалтаа биелүүлэхийг хүсэхгүй байна. Тэд анх энхийн төлөвлөгөө гаргаж, Донецк, Луганск, Москватай шууд хэлэлцээ хийнэ гэж амлаж байсан ч одоо болохоор эрх баригчид мөргөлдөөнийг хурдан шийдвэрлэх боломжгүй гэж хойш сууж байна" гэж сөрөг хүчин өөрийн вэбсайтдаа хийсэн мэдэгдэлд дурджээ.

Сөрөг хүчний уг мэдэгдэл нь эрх баригч “Ард түмний үйлчлэгч” намын дарга Дмитрий Разумков Украины зүүн хэсэгт болж буй мөргөлдөөнийг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардагдана гэсэн утгатай мэдэгдэл хийсний дараа гарсан юм.

Эх сурвалж:TASS

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж