Хонконгийн Засгийн газар эсэргүүцэгчидтэй хэлэлцээ хийхээ мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Хонконгийн Засгийн газар эсэргүүцэгчидтэй хэлэлцээ хийхээ мэдэгдэв

Хонконгийн Засгийн газар эсэргүүцэгчидтэй хэлэлцээ хийхээ мэдэгдэв

Хонконгод өнгөрсөн ням гаригт /2019.08.18/ тайван жагсаал өрнөсний дараа Засгийн газар  мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд,  “Нийгмийн дэг журмыг аль болох хурдан сэргээж, олон нийттэй чин сэтгэлийн хэлэлцээг эхлүүлнэ” гэжээ.  Засгийн газрын эрх баригчид тус эсэргүүцлийн жагсаалыг гадны улс орнууд буюу тэр дундаа АНУ-ыг үймээнийг өдөөж байгаа хэмээн буруутгаж байгаа гэдгээ мэдэгдэлдээ дурджээ.

Харин Ройтерс агентлагийн мэдээлснээр, жагсагчдын тоо улам нэмэгдэж, засгийн газрын эсрэг авах үйл ажиллагааг зогсоохгүй хэмээн  мэдээлжээ.

Ням гаригт болсон жагсаалд ойролцоогоор 1,7 сая орчим хүн оролцсон ба зургадугаар сараас хойш 700 гаруй хүн баривчлагджээ. Тэд ирэх долоо хоногт Британийн хуучин колони байсан дүүргүүдэд дахин ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

Жагсагчид Виктория Паркаас хотын санхүүгийн төв рүү чиглэн, Хонконгийн удирдагч Кэрри Ламыг огцрохыг шаардав. Цагдаа нар хэлэхдээ “Жагсаал ихэвчлэн тайван явагдсан ч эмх замбараагүй байдал үүсч, цагдаагийн алба хаагчид руу лазерь буугаар шүршиж байсан” гэв.

Энэхүү эсэргүүцэл нь Хятад улсын дарга Ши Зиньпинийг 2012 онд засгийн эрхэнд гарснаас хойш гарсан томоохон бэрхшээлүүдийн нэг аж.

Э.УНДРАХ
ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж