Б.Хурц нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа | News.MN

Б.Хурц нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

LiveБ.Хурц нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Б.Хурц нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
18 : 51
2019-8-19

Б.Хурц нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Төв аймгийн шүүх бүрэлдэхүүн бүтэн зургаан өдрийн турш хуралдаж, дөнгөж сая шийдвэрээ гаргаж, танилцууллаа. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүгч нарын бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаснаа дөнгөж сая танилцууллаа. 

Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 тус тус зүйл ангиар буруутгаж буй.

133 ДУГААР ЗҮЙЛ.ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИХ

133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ

 251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин одоо улсын яллагч тав хоногийн дотор эсэргүүцэл бичих боломжтой юм.

18 : 34
2019-8-19

Шүүх хурал: Шүүгч нар шийдвэрээ танилцуулж байна

Шүүгч нар гэм буруутай эсэхийг тооцох зөвлөгөөн дуусч, шүүгдэгч нарыг дөнгөж сая шүүх хурлын танхим руу оруулсан байна. Тэдний зүгээс ямар шийдвэр гаргасан талаар бид эргэн мэдээллэх болно. 

Шүүх бүрэлдэхүүн хуралдаад Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнд холбогдох хэрэгт ял оноох уу аль эсхүл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, гэм буруугүйд тооцсон эсэх нь тодорхой болох юм.

 

15 : 36
2019-8-19

Б.Жавхланбаяр: Шүүгч нарын гэм буруутай эсэхийг зөвлөлдөж байна

Шүүх хуралдаан түр завсарлаж, шүүгч нар гэм буруутай эсэхийг тогтоохоор зөвлөлдөж байгаа юм. Шүүх гэм буруутай эсхүл гэм буруугүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийн аль нэгийг нь гаргах юм. 

Тэгвэл шүүх хуралдааны талаар Төв аймгийн Шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл өглөө. Тэрээр “Шүүх хуралдаан завсарлаад шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Ямар шийдвэр гарахыг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч шүүхийн шийдвэрийг танилцуулахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүдийг оруулна” гэв.

Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд хоригдогч Б.Содномдаржаагийн хоёр өмгөөлөгчийн нэг нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээ илэрхийлжээ. 

Түүнээс гадна өмгөөлөгч нар нууцын зэрэглэлтэй хуралдааны талаар мэдээлэл өгсөн гэх асуудлаар Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн асуудал ч үүссэн гэсэн мэдээлэл байна. 

14 : 25
2019-8-19

Шүүх хурал: Шүүгч нар шийдвэрээ гаргахаар зөвлөлдөнө

Шүүх хурал өглөө 09.00 цагт товлогдсон ч цаг хожимдож эхэлсэн хурал үргэлжилж, өмгөөлөгч, шүүгч нар хууль зүйн тайлбараа хийхээр төлөвлөөд байсан юм. 

Шүүх хуралдаан хаалттай өрнөж байгаа учраас бид удахгүй дэлгэрэнгүйг мэдээллийг хүргэнэ. 

Энэ талаар шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Батбаяр "Дөнгөж сая гэм буруугийн хурал дууслаа. Одоо шүүх шийдвэрээ гаргана. Шүүх гэм буруутай шийдвэрээ гаргахаар зөвлөлдөхөөр орсон байна" гэсэн тайлбарыг өглөө.

Өөрөөр хэлбэл, шүүгчдийн бүрэлдэхүүний цайны цагийн дараа буюу нэг цагийн завсарлагааны дараа зөвлөлдөж, шийдвэрээ гаргана гэсэн үг.  

11 : 02
2019-8-19

Шүүх хурал: Өмгөөлөгч нар хууль зүйн үндэслэлээ танилцуулж байна

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагт товлогдсон бөгөөд яг одоо үргэлжилж байна. Шүүх хурал 09.00 цагт товлогдсон ч хохирогчийн өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар товлосон цагаасаа хоцорч эхэлжээ.

Яг одоо шүүх хурал үргэлжилж байна. Ямартай ч өнгөрсөн баасан гаригт эрүүдэн шүүсэн гэх баримтын эд мөрийн баримтыг судлан шинжилж дууссан. Харин өнөөдөр өмгөөлөгчдийн зүгээс хууль зүйн үндэслэлээ танилцуулах бөгөөд улсын яллагч яллах дүгнэлтээ танилцуулсны дараа санал шүүмжлэлүүд өрнөх юм. Үүний дараа шүүх бүрэлдэхүүн хуралдаад Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнд холбогдох хэрэгт ял оноох уу аль эсхүл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах уу гэдэг нь тодорхой болох юм.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MANAN 2019-08-19 174.222.135.3

Hurtsiig ta nar yaaj ch chadahgyi shyygchid bol golognyyd za haha

Avatar

Зочин 2019-08-19 64.119.17.54

Ene Shuukh khyrlyg ydirdsan shyygch nar Ayulguin baidlaa khangakh kheregtei boljdee. Irged khelegnej baina tsaan chini

Avatar

Зочин 2019-08-19 66.181.180.107

Малнууд хилэгнэж байгаа биз. Хилэгнээд үхвэл таарна.

Avatar

Бодрол 2019-08-19 202.179.24.84

Ойлгомжтой, дараа нь хэрэгсэхгүй болгоно. Ямар баримт нотолгоогоор эд нарыг яллах юм. Гарын үсэг зураад гаргачихсан заавар, тушаал мэдээж байхгүй. Чимгээ нарыг хэрэг хийсэн үү, үгүй юу гэдэг энэнд ямар ч хамаагүй, аль хэдийн ялаа авчихсан хүмүүс.

Avatar

Зочин 2019-08-19 64.119.20.7

Хонгилын шvvгч нар хэвээрээ л байгаа юм байна.

Avatar

Зочин 2019-08-19 202.9.43.164

Бүтэн зургаан хоногийн турш улс төрийн жүжиг тавилаа

Avatar

Зочин 2019-08-19 122.201.22.169

ТЭР ШҮҮХРҮҮ ОРЖ ГАРЧ БАЙГАА НЬ ЦАГДАА , ХАМГААЛАГЧИД НЬ ЦАРАЙ НЬ ЯАГ КИМ ЖОН УН .

Avatar

Зочин 2019-08-19 66.181.161.52

Алуурчидд мөн ,биш тухай бол , яриа байхгүй байгаа юм байна шдэ . Хэрэг мөрдөхдөө хүн тамалсан уу үгүй юу гэдэг тухай л шүүх болж байгаан байна шдэ . Зөв ойлгожуу ? . ..

Avatar

зочин 2019-08-19 150.129.140.111

Та нар Хурцын хүүгийнх нь хуриман дээр УИХ 64 бүгд ирж тэвэрч үнсээд бөгсийг нь долоож байсанг фейсбүүкээр хараа биз дээ энэ бол зүгээр л шоу жүжиг шдээ. Юунд нь гайхаж юу хүлээж сууна вэ

Avatar

Гагзо 2019-08-19 150.129.143.175

#Хурцыг ялла !

Avatar

иргэн 2019-08-19 76.107.165.63

Монголын авилгалд идэгдсэн шүүгч нарын 51 хувийг нь зайлуулахгүй бол Монголд хэзээ ч шударга ёс тогтохгүй. ЖОНХУУ ч үүнийг хийхгүй л дээ. Авилгач шүүгч нартай наймаалцаж байгаад 17 чингэлэг спиртийн хэргээс мулталж өгсөн Махбалыгаа суллуулах л юм бодож байгаа.

Avatar

Зочин 2019-08-19 202.179.25.56

МАНАН хүчтэй хэвээр л байгаа юм байна.Гэхдээ гишүүдээ шууд сулалчих бядгүй болжээ.

Avatar

Amar 2019-08-19 202.179.25.56

МАНАН хүчтэй хэвээр л байгаа юм байна.

Avatar

Зочин 2019-08-19 182.160.39.117

ШАГНААД СУЛЛАЧИХ ЗОРИГ ЗҮРХ ШҮҮГ НАРТ АЛГА БОЛОЛТОЙ.ХЭДЭН ӨСТЭЙ ХҮМҮҮСИЙН ЗАХИАЛГААР ТЕГАЗРЫН АЖИЛТНАА ХЭЛМЭГДҮҮЛЖ БОЛОХГҮЙ.ТЭГВЭЛ ЭНЭ УЛСАД ҮҮРЭГ ДААЛГАВАР БИЕЛҮҮЛЭХ ЦЭРЭГ ЦАГДАА ТАГНУУЛЧ ОЛДОХОО БАЙНА.ХЯТАДУУДЫГ ХАРААД СҮНС НЬ ЗАЙЛДАГ БОЛМОЙ:

Avatar

Зочин 2019-08-19 182.160.39.117

ШҮҮГЧ

Avatar

Зочин 2019-08-19 103.229.122.48

Барилгын коллеж төгссөн наймаачин сдаааааа тагнуулын дарг бас генерал болно гэдэг чинь түрүүний бөөс толгойд гараад хүндэрч бна гэсэн үг

Avatar

Зочин 2019-08-19 76.120.135.96

Yag unen hellee

Avatar

Bat 2019-08-19 174.222.135.3

Mongol hynee Elbegdorjiin tushaalaar tamlaj ***h yostoi yu malaa

Avatar

ЗОЧИН 2019-08-19 202.126.88.193

ШҮҮХЭД ИТГЭХ ИТГЭЛ ГЭЖ ОР АЛГА !!! УЛС , ОРОН СҮЙРЧ БАЙГААГЫН ТОД ЖИШЭЭ !!!

Avatar

АЛДААТАЙ БИЧИХЭЭ БОЛИОЧ ЭЭ 2019-08-19 202.21.124.130

ХАХАХАХ. ШҮҮГЧ НАРЫГ ШҮҮГЭЭД БАЙГАА ЮМ УУ. ЗӨВ БИЧЭЭЧЭЭ..БААХАН АЛДАА

Avatar

Зочин 2019-08-19 43.228.131.110

Hурц төрөөс өгсөн даалгаварыг биелүүлсэн.сайн ажиллаж үүргээ сайн биелүүлж генерал цолоор шагнуулсан ямар аргаар илрүүлсэн нь тусдаа асуудал тэрийг нь одоо шийдэх гэж байна

Avatar

Зочин 2019-08-19 202.126.88.193

Төрийн даалгавар бишээ. Элбэгдоржийн төлбөртэй даалгаварыг гүйцэтгэсэн.

Avatar

ЗОЧИН 2019-08-19 202.180.216.19

Б.Жавхланбаяр: Шүүгч нарын гэм буруутай эсэхийг зөвлөлдөж байна. Хурц нар шүүгчээ шүүгээд байгаа юм уу ? Шүүгч нь Хурц нарыг шүүгээд байгаа юм уу ??? Гарчигаа яаж бичээд байгаа юм бэ ???

Avatar

Зочин 2019-08-19 103.212.116.93

Setguulch nertei garuud

Avatar

зориг 2019-08-19 202.131.234.82

Хурц нарын 9-н хүнийг шүүгээд байсан одоо эргүүлээд шүүгч нараа шүүгээд эхэлсэн үү, шүүгч нарын гэм буруутай эсэхийг зөвлөлдөж байна гэх юм

Avatar

асуулт 2019-08-19 66.181.185.56

хурцийг хэн шүүхэд өглөө.

Avatar

Bat 2019-08-19 174.222.135.3

Elbegdorj in buuni nohoi gemgyi ulsin amidralaar toglchihood bas gemgyi ongoroh yy aan balai shyygchid aigaad buruugyi geh biz tegvel ter shyygchidiig oorsodiig ni horiod yaltangaar datamtluulah heregtei

Avatar

1111111 2019-08-19 202.126.88.41

Тамлан зовоосон асуудал видео бичлэгт юуч байгаа гуй ш дээ. Тэрний ард ямар нэг зуйл нуугаад, тархи угаах гээд байна!!! Мэнгэт эсвэл хэн нэг нь… тэр ардчилсан америкчууд ч гэсэн Гуантанамод энэнээс дор зуйлс уйлдэж бсан

Avatar

Зочин 2019-08-19 202.21.124.132

Khurtsyn pagan bayasagch

Avatar

Зочин 2019-08-19 122.201.22.167

Огт гэмгүй хүмүүст ял өгсөн байна гэж юу байхав дээ.Ам зураг бол яг л юм билээ ш дээ.

Avatar

үмбүү 2019-08-19 66.181.185.56

хурц төрөөс өгсөн даалгаварыг биелүүлсэн.сайн ажиллаж үүргээ сайн биелүүлж генерал цолоор шагнуулсан ямар аргаар илрүүлсэн нь тусдаа асуудал тэрийг нь одоо шийдэх гэж байна

Avatar

Зочин 2019-08-19 103.229.122.48

Элбэгийн суганы үс долоож генерал цол авсан ыолхоос биш Монголын төр цол өгөөгүй удхгүй хурааж авна аааааацны генерал

Avatar

Иргэн 2019-08-19 66.181.177.95

Шүүх шударга ажилах эсэхийг харах нь дээ ард түмэн п

Avatar

Зочин 2019-08-19 95.153.134.30

3-n emegtei shuugch shuuj bgaa yumuu tegvel hetsuu l yum bn daa huniig eruudsen bn aimeer yumaa l geh bh yadaj neg eregtei shuugch bsan bol ene zergiin digram yu yum be hargis aluurchidad geed shuuh bh tsust aluurchid zahialagch nyamdorjiin buyangaar ih davarch bn buur gerch hohirogch bolchihson tsohij yavdag

Avatar

Зочин 2019-08-19 124.158.79.169

ЯЛ ОНООХГҮЙ ӨНГӨРВӨЛ ЖИНХЭНЭ ОНИГОО БОЛНО ДОО !!!

Avatar

зочин 2019-08-19 202.179.24.162

Яахаараа онигоо болдын. угаасаа хэдхэн хүний л хийж байгаа компанит ажил шдээ

Avatar

Зочин 2019-08-19 202.170.71.157

ТЭР ҮЕИЙН ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ШҮҮВЭЛ ЯМАР Ч ЯЛ ЗЭМ БАЙХГҮЙ. ХУУЛЬ НӨХӨЖ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ ЮМ ХҮҮХЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж