Б.Хурц нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

LiveБ.Хурц нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Б.Хурц нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
18 : 51
2019-8-19

Б.Хурц нарын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа

Төв аймгийн шүүх бүрэлдэхүүн бүтэн зургаан өдрийн турш хуралдаж, дөнгөж сая шийдвэрээ гаргаж, танилцууллаа. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнийг гэм буруутай эсэхийг шийдвэрлэх шүүгч нарын бүрэлдэхүүн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргаснаа дөнгөж сая танилцууллаа. 

Тэднийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 тус тус зүйл ангиар буруутгаж буй.

133 ДУГААР ЗҮЙЛ.ГҮЙЦЭТГЭХ АЖЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИХ

133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

251 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАХ

 251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Харин одоо улсын яллагч тав хоногийн дотор эсэргүүцэл бичих боломжтой юм.

18 : 34
2019-8-19

Шүүх хурал: Шүүгч нар шийдвэрээ танилцуулж байна

Шүүгч нар гэм буруутай эсэхийг тооцох зөвлөгөөн дуусч, шүүгдэгч нарыг дөнгөж сая шүүх хурлын танхим руу оруулсан байна. Тэдний зүгээс ямар шийдвэр гаргасан талаар бид эргэн мэдээллэх болно. 

Шүүх бүрэлдэхүүн хуралдаад Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнд холбогдох хэрэгт ял оноох уу аль эсхүл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, гэм буруугүйд тооцсон эсэх нь тодорхой болох юм.

 

15 : 36
2019-8-19

Б.Жавхланбаяр: Шүүгч нарын гэм буруутай эсэхийг зөвлөлдөж байна

Шүүх хуралдаан түр завсарлаж, шүүгч нар гэм буруутай эсэхийг тогтоохоор зөвлөлдөж байгаа юм. Шүүх гэм буруутай эсхүл гэм буруугүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийн аль нэгийг нь гаргах юм. 

Тэгвэл шүүх хуралдааны талаар Төв аймгийн Шүүхийн Тамгын газрын мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл өглөө. Тэрээр “Шүүх хуралдаан завсарлаад шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Ямар шийдвэр гарахыг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч шүүхийн шийдвэрийг танилцуулахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүдийг оруулна” гэв.

Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд хоригдогч Б.Содномдаржаагийн хоёр өмгөөлөгчийн нэг нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүйгээ илэрхийлжээ. 

Түүнээс гадна өмгөөлөгч нар нууцын зэрэглэлтэй хуралдааны талаар мэдээлэл өгсөн гэх асуудлаар Зөрчлийн хуулиар шийтгүүлсэн асуудал ч үүссэн гэсэн мэдээлэл байна. 

14 : 25
2019-8-19

Шүүх хурал: Шүүгч нар шийдвэрээ гаргахаар зөвлөлдөнө

Шүүх хурал өглөө 09.00 цагт товлогдсон ч цаг хожимдож эхэлсэн хурал үргэлжилж, өмгөөлөгч, шүүгч нар хууль зүйн тайлбараа хийхээр төлөвлөөд байсан юм. 

Шүүх хуралдаан хаалттай өрнөж байгаа учраас бид удахгүй дэлгэрэнгүйг мэдээллийг хүргэнэ. 

Энэ талаар шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Батбаяр "Дөнгөж сая гэм буруугийн хурал дууслаа. Одоо шүүх шийдвэрээ гаргана. Шүүх гэм буруутай шийдвэрээ гаргахаар зөвлөлдөхөөр орсон байна" гэсэн тайлбарыг өглөө.

Өөрөөр хэлбэл, шүүгчдийн бүрэлдэхүүний цайны цагийн дараа буюу нэг цагийн завсарлагааны дараа зөвлөлдөж, шийдвэрээ гаргана гэсэн үг.  

11 : 02
2019-8-19

Шүүх хурал: Өмгөөлөгч нар хууль зүйн үндэслэлээ танилцуулж байна

Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагт товлогдсон бөгөөд яг одоо үргэлжилж байна. Шүүх хурал 09.00 цагт товлогдсон ч хохирогчийн өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар товлосон цагаасаа хоцорч эхэлжээ.

Яг одоо шүүх хурал үргэлжилж байна. Ямартай ч өнгөрсөн баасан гаригт эрүүдэн шүүсэн гэх баримтын эд мөрийн баримтыг судлан шинжилж дууссан. Харин өнөөдөр өмгөөлөгчдийн зүгээс хууль зүйн үндэслэлээ танилцуулах бөгөөд улсын яллагч яллах дүгнэлтээ танилцуулсны дараа санал шүүмжлэлүүд өрнөх юм. Үүний дараа шүүх бүрэлдэхүүн хуралдаад Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат зэрэг есөн хүнд холбогдох хэрэгт ял оноох уу аль эсхүл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах уу гэдэг нь тодорхой болох юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж