Ш.Энхийн-Одын гоёмсог тохолт

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Ш.Энхийн-Одын гоёмсог тохолт

Ш.Энхийн-Одын гоёмсог тохолт

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын бага хүү Ш.Энхийн-Од наймдугаар сарын 12-18-ны өдрүүдэд Япон улсын Токио хотноо зохион байгуулсан өсвөрийн шилдэг тамирчдын Ази тивийн цугларалтад Монгол Улсаа төлөөлөн оролцсон.

Тэрбээр дэлхийн 50 гаруй орны тоглогчдоос шигшигдэн шилдэг 12 тамирчний нэгт багтсан байна. Монголын сагсан бөмбөгийн шинэ үеийн од Ш.Энхийн-Од энэ цугларалтын үеэр зохион байгуулсан Бүх оддын тоглолтод оролцож, гоёмсог тохолтыг хийжээ.

Дэлхийн мэргэжлийн сагсан бөмбөгийн ноён оргил “NBA”, улс бүрийн бахархал болсон шигшээ багуудын тэмцээнүүдийг зохион байгуулж олон улсад сагсан бөмбөгийг хөгжүүлэх төв байгууллага болох "Олон улсын сагсан бөмбөгийн холбоо-FIBA" хамтран өсөх ирээдүйтэй шилдэг тамирчдын дунд "Basketball without borders” хөтөлбөр, кэмпийг зохион байгуулдаг байна. Энэхүү кэмпэд “NBA”-гийн тоглогчид болон шилдэг дасгалжуулагчид оролцон улс бүрээс шалгарсан залуу шилдэг тамирчдад өөрсдийн туршлагаасаа хуваалцдаг нэр хүндтэй арга хэмжээ юм. Энэ удаагийн арга хэмжээнд “NBA”-гийн домогт холбон тоглогчдын нэг Sam Cassel тэргүүтэй тоглогчид Японд хүрэлцэн иржээ.

Улаанбаатар хотноо өнгөрөгч зургадугаар сард зохион байгуулсан "FIBA 3×3 U18 World Cup"-д Монгол Улсын баг амжилттай оролцож, Ш. Энхийн-Од Олон улсын түвшинд мэргэжилтнүүдийн анхааралд өртөн энэ кэмпэд оролцох урилгыг гардан авчээ. Ш. Энхийн-Одын хувьд удахгүй Малайз улсын Сибержаяа хотод болох “FIBA 3×3 U18 Asia Cup”-д эх орноо төлөөлөн оролцох гэнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж