”Face of Mongolia 2020” тэмцээнд 13 настай охин түрүүлжээ 

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

”Face of Mongolia 2020” тэмцээнд 13 настай охин түрүүлжээ 

”Face of Mongolia 2020” тэмцээнд 13 настай охин түрүүлжээ 

“Face of Mongolia 2020” тэмцээн бямба гаригт  /2019.08.17/   амжилттай  зохион байгуулагдлаа. Жил ирэх тутам өргөжин тэлж буй “Asia Model Festival Face of Mongolia” тэмцээний энэ удаагийн шалгаруулалтад нийт 60 гаруй хүн оролцсон байна. Нэг сарын турш үргэлжилсэн уралдааны төгсгөлийн шатанд 20 эмэгтэй, арван  эрэгтэй модель шалгарчээ. Улмаар тэмцээний тэргүүн титмийн эзнээр 13 настай А.Индра түрүүлсэн байна. Тэрбээр 2006 оны дөрөвдүгээр сарын 9-нд төрсөн бөгөөд өндөр 178 см, биеийн жин 55 кг гэнэ. 

Тэмцээний ерөнхий шүүгчээр Азийн хатан хаан “Оюуны Гэрэлтэх сан”-гийн тэргүүн Г.Оюунгэрэл,  тус тэмцээний 2012 оны ялагчаар тодорч байсан модель  Д.Баяртогтох  нар ажиллажээ.

Дашрамд дурдахад, Азийн 25 улсад зохион байгуулагддаг энэ тэмцээн нь Монгол Улсад 13 дахь жилдээ зохиогдож буй. “Face of Mongolia” тэмцээний өмнөх жилүүдэд  модель Ж.Энэрэл, Ю.Балжидмаа, Т.Оюун-Эрдэнэ, Н.Цацрал нар түрүүлж байв. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж