У.Хүрэлсүх: Мах, гурилын үнэ өсвөл Ч.Улаан сайд хариуцана шүү

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Мах, гурилын үнэ өсвөл Ч.Улаан сайд хариуцана шүү

У.Хүрэлсүх: Мах, гурилын үнэ өсвөл Ч.Улаан сайд хариуцана шүү

НЭМЭЛТ:

Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж, үүрэг даалгавар өглөө. 

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:

-Салбар, салбартаа та бүхэн маш сайн анхаарах ёстой. Ялангуяа гурил, махны асуудалд онцгойлон анхаармаар байна. Үүнийг би Засгийн газрын хурал дээр ч Ч.Улаан сайдад үүрэг даалгавар өгсөн. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Хүнс хөдөө аж ахуйн яамыг удирдаж буй Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү гэж би хэлж байгаа. Эртхэн зохицуулалтаа хийж, арга хэмжээ аваарай гэж Ерөнхий сайдын хувьд анхаарууллаа шүү, дараа нь тайлбар хүлээж авахгүй. Мөн орон нутаг болон улсын хэмжээний бүтээн байгуулалтын ажлуудаа хуваарийн дагуу хийж гүйцэтгэх хэрэгтэй. Аймаг орон нутгийн дарга нар ажилдаа эзэн байгж, сахилга бат, дэг журмыг тогтоож ажиллах нь чухал. Та бүхэн нийгэмд шударга ёсыг тогтоох, улсын унаж байгаа эдийн засгийг зогсоож, сэргэлтийг хангах зорилттой ажиллах ёстой. Монголын төр мөнгөний өмнө өвдөг сөгдөж болохгүй. Би шударгаар бизнес эрхэлж, баялаг бүтээж байгаа хүмүүсийг хэлээгүй. Харин хууль бусаар Монголын баялгийг хувьдаа завшиж буй төрийн эрх мэдлийг гартаа авсан олигархуудын талаар ярьж байна гэдгийг ялгаж ойлгоорой. Цаашдаа Монголын төр бизнес, улс төр хоёрыг салгах хэрэгтэй байгаа юм. Хариуцлагагүй хууль бус уурхайнууд ажиллаж байгаа Архангайн Цэнхэр сум, Хэнтийн Гутайн даваа, Орхоны хөндий, Сэлэнгэ, Ерөө, Хүдэр гээд нутаг усаа хар. Дээр нь Төв аймгийн Эко-Алтан заамар гэх мэт нутаг усаа ухаж буйг зогсоож, нөхөн сэргээх талаар Төрийн бүх шатанд холбогдох салбарын хүмүүс анхааралдаа авч ажиллах хэрэгтэй.

Ингээд өргөтгөсөн хуралдаанаар дараах даалгавар, шийдвэрүүд гаргалаа.

 АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТ:

  • Орон нутгийн хүч бололцоогоо бүрэн дайчлан, тоног төхөөрөмжийн бололцоог сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг шуурхай зохион байгуулах. Аймаг, нийслэл, сум дүүргийн авбал зохих хадлан тэжээлийг заасан хэмжээнд бэлтгэх
  • Намрын ургац хураалтын ажлыг сайтар зохион байгуулж, тариаланчдад дэмжлэг үзүүлж ажиллах
  • Аймгуудын төвлөрсөн хангамж болон барилга, байгууламжийн сан техник, цахилгаан, уурын зуух, дулаан хангамжийн бэлэн байдлыг хангах
  • Авто замын аюулгүй байдлыг хангах үүднээс авто зам засвар арчлалтын компаниудад давс, үнс, хайрга, дайргыг зардал багатайгаар татан нөөцлөх ажилд дэмжлэг үзүүлэх
  • Аймаг сумдын хэмжээнд мах бэлтгэх, нийлүүлэх ажлыг эрчимжүүлэх
  • Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, малын үржүүлэг технологийн ажил үйлчилгээ, малын дархлаажуулалт, угаалга, боловсруулалт, туулга, ариутгал, халдваргүйжүүлэлтийг зохион байгуулж дуусгах
  • Малыг даатгалд хамруулах ажлыг идэвхтэй зохион байгуулах

ХХААХҮЯ-НЫ САЙД Ч.УЛААНД:

  • Хүнс, хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл болох мах, гурил зэрэг өргөн хэрэглээний барааны үнийн тогтвортой байдлыг хангах. Орон нутгийн махны бэлтгэл, экспорт болон ургац хураалтын ажлын явцыг шалгах, туслах ажлын бүрэлдэхүүнийг шуурхай томилон зохион байгуулах
  • 2019-2020 оны өвөл, хавар отор нүүдэл хийх малчид, малын тоо толгойг аймаг орон нутгаар нэгтгэн гаргах зэргийг анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

600 МЯНГАН ТОНН САЙЖРУУЛСАН ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭХЭЭС 150 ОРЧИМ МЯНГАН ТОННЫГ БЭЛТГЭЖЭЭ

НЭМЭЛТ: 11.40 ЦАГ

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай хэлэлцсээр байна. Үүнд:

  • Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай
  • Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр зохион байгуулж буй ажлууд
  • ОБЕГ-аас цаг үеийн мэдээ, мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ
  • 2019-2020 оны цаг агаарын нөхцөл байдлын төлөв байдлыг танилцуулж байна.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн илтгэлдээ “Өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байгаа бол дулааны станцын хувьд бэлтгэл 54 хувьтай, 63 зуух ажиллахад бэлэн болсон байна. Орон нутгийн дулааны станцууд өвөлжилтийн бэлтгэлээ хангаж чадахгүй байгаөа ч одоогийн байдлаар Ховд 10, Сэлэнгэ 32 хувьтай бэлтгэлээ хангажээ. Багануурын дулааны станцыг хоёр тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байгаа учраас үүнд зайлшгүй анхаарах хэрэгтэй.  Энэ сарын 10-ны байдлаар шахмал түлшний түүхий эдийн нөөц 700 мянган тонн шахмал түлш 150-200 мянга орчим тонныг үйлдвэрлээд байна. Энэ өвөл иргэдийн хэрэгцээг хангахад 600 мянган тонн шаардагдана. Бороо нэлээд төвөг учруулж байна" гэлээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан "Бидний хийх гол ажил бол сайжруулсан түлшийг иргэдэд нийлүүлэх, шаардлагатай тохиолдолд хяналт тавих бэлтгэл ажлыг сайжруулах. Хүндрэлтэй асуудлууд гэвэл сайжруулсан түлшийг нийлүүлэхэд иргэд, албан байгууллагуудын оролцоо чухал байна. Мөн Сургууль, цэцэрлэгийн барилгын ажил төлөвлөсний дагуу явж байгаа боловч борооны улмаас тооцоолоогүй засварын ажлууд нэмэгдэж байна" гэлээ.

Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр наймдугаар сарын сүүлийн хагаст бороо орох төлөвтэй байна. Мөн есдүгээр сарын эцсээр уулархаг нутгаар цас орж цочир хүйтрэх төлөвтэй байгааг албаныханд сануулжээ.


УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна.  Уг хуралдаанд Ерөнхий сайд У. Хүрэлсүх болон Шадар сайд нар оролцож байна.

Мөн 21 аймгийн засаг дарга нар болон яам, агентлагийн дарга нар оролцож зуншлагын нөхцөл байдалд анализ хийж өвөлжилтийн бэлтгэлийн явцыг ярилцаж байна. Хуралд нийтдээ зургаан илтгэл тавигдах бөгөөд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан илтгэлээ тавьж дууслаа. Тэрбээр илтгэлдээ 2019 онд аймгуудын Засаг дарга нартай байгуулсан эхний хагас жилийн гэрээний биелэлт зохих түвшинд хугацаандаа хэрэгжиж байна. Гэхдээ цаашид идэвхжүүлэх шаардлагатай байна" гэдгийг онцоллоо.

Мөн бороо хур ихтэй байгаа учраас мал угаалгын ажил удаашралтай байна. Иймд есдүгээр сарын 15-г гэхэд буг ажлыг бүрэн дуусгахыг үүрэг болгожээ. Хуралдаан одоо Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн илтгэлээр үргэлжилж байна. Түүний мэдээлснээр "Салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай явагдаж байна. Орон сууцны айл өрхүүдийг дулаанаар хангахаар үүрэг чиглэлийн дагуу дулууны станцууд ажиллаж байна. 9-р сарын 15-наас дулаанаар хангаж эхэлнэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж