Сонгодог үдэш сор болсон бүтээлүүдийг сонсоно

Хуучирсан мэдээ: 2015.07.22-нд нийтлэгдсэн

Сонгодог үдэш сор болсон бүтээлүүдийг сонсоно

УДБЭТ-аас энэ сарыг дуустал Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчдад болон орон нутгаас Улаанбаатарыг хотыг зорих дотоодын жуулчдад зориулсан “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.

Австри, Монголын уран бүтээлчдийн тоглолтоор эхэлсэн цуврал өнгөрсөн долоо хоногт “Балетын үдэш” сонгодог өвөрмөц тоглолтоор үргэлжилсэн. Тэгвэл маргааш буюу долдугаар сарын 23-ны өдөр гоцлол дуучдын сонгодог тоглолтоор үргэлжлэх гэж байна.

Тоглолтод УДБЭТ-ын шилдэг уран бүтээлчид болох гавьяат жүжигчин Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг, Ө.Уянга, гоцлооч Б.Эрдэнэтуяа, Э.Гомбо-Очир, Э.Анхбаяр болон бусад уран бүтээлчид дуучид оролцож дэлхийн сонгодог дууриудын арийг дуулах юм. Мөн тус театрын дөрвөн концертмейстр, гавьяат жүжигчин Б.Солонго болон Б.Алунгоо, Э.Намуун, Б.Ундрам нар дуучидтайгаа хамрах аж. Мөн тэд найман гараар зэрэг тоглоход зориулсан гурван ч бүтээлээр үзэгчдийн сонорыг мялаахаар бэлтгэжээ.

Тасалбарыг УДБЭТ-ын кассаар худалдаалж байна.

Утас: 70110389, 99196609, 88044508, 99024933, 99194570

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж