Долдугаар сарын 22: өдрийн гол үйл явдлууд
Генетикчид индианчууд Америкт хэрхэн оршин суусныг тодорхой гаргав
Фото: YouTube-с.
Homo sapiens Шинэ газар нутагт Берингийн хоолойгоор дамжин түүхэн богино хугацаанд хэд хэдэн долгионоор орж ирсэн гэж Science сэтгүүлд хэвлэгдсэн материалыг зохиогчид үзэж байна.
Копенгагены түүхийн музейн ажилтан Маанаса Рагхаван (Maanasa Raghavan) ба Орос зэргийн бусад орнуудын хамтран зүтгэгчид орчин үеийн болон Америк, Далайн бүс, Сибирийн эртний болон орчин үеийн хүмүүсийн геномыг судлаад анхны америкчууд сүүлчийн мөсөн галавын сүүл үеэр 23 мянган жилийн өмнө Сибириэс Берингийн хоолойгоор дамжин орж ирсэн гэж үзэв.
Эртний индианчуудын өвөг дээдэс зүүн хойд Ази, баруун хойд Америкийн хилийн дагуух палеогеографийн бүсэд найман мянга орчим жил амьдарч байгаад ойролцоогоор 13 мянган жилийн өмнө мөсөн голууд хайлсны дараа Америкийн гүн рүү нэвтэрчээ. Тэр үеэр индианчуудын өвөг дээдэс хоёр салаа болон хуваагдсан нь олон омгийн үүслийг тавьсан байна.
Трамп өрсөлдөгчөө солиотой гэв
Дональд Трамп
Фото: Nati Harnik / AP
Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөхөөр зориг шулуудсан Америкийн тэрбумтан Дональд Трамп сонгуулийн өрсөлдөөний намынхаа өөр нэг нэр дэвшигч, Өмнөд Каролина муж улсын сенатор Линдси Грэмийг “усан тэнэг” гэж нэрлээд түүний утасны дугаарыг зарласан тухай Huffington Post мэдээлэв.
Өмнөд Каролина мужид сурталчилгаатай байх үеэрээ Трамп өөрийг нь Грем “хоосон толгойт” гэж нэрлэснийг мэдсэн байна. Грэм хэдэн жилийн өмнө түүнтэй ярихдаа Fox News сувгийн шоунд сайнаар хэлүүлэхийг хүсээд утсаа өгснийг тэрбумтан ярив. Тэрээр сенаторын утасны дугаарыг нийтэд хэлсэн бөгөөд сенаторын оффистой холбогдон лавлахад утасны дугаар нь зөв гэж батлан хэлжээ.
Өнөөдөр Афин хэд хэдэн хуулийн төслийг батална
Грекийн парламент өнөөдөр хэд хэдэн хуулийн төслийг батлах бөгөөд үүнийг хийлгүйгээр тэд Европын холбооны санхүүгийн тусламж авч чадахгүй болно. Грекийн ээлжит буулт хийгдэхийг Европын холбоо хүлээж байна.
Грек өнгөрсөн хоногуудад долоо гаруй тэрбум евроны бриж-зээл авсан бөгөөд тэр мөнгөний ихэнх нь өмнөх өрийн хүүгийн төлбөрт зарцуулагдана. Европын Төв банк 3,5 тэрбум еврог, Олон улсын валютын сан 2 тэрбум евроны нөхвөрийн төлбөрийг Грекээс аваад байна. Европын төв банк грек банкуудад зээлийн шугамыг сэргээсэн ба банкууд нь хэдэн долоо хоногийн зогсолтын дараа дахин ажиллаж эхэлжээ.
Грекийн эдийн засаг тогтворгүй байдалтай хэвээр байна. ОУВС тэдний өрийг босохгүй гээд зарим хэсгийг нь цайруулах санал дэвшүүлжээ. Харин Герман түүний эсрэг байгаа юм. Канцлер Меркель өрийг цайруулах талаар яриа байхгүй харин өр төлөх хугацааг хойшлуулж болох юм гэжээ.
Өнөөдөр АНУ-ын нефтийн нөөцийн мэдээг гаргалаа
АНУ-ын нефть нөөцлөлтийн талаарх мэдээллийг гаргана. Үзүүлэлт нь өндөр хэмжээнд гарч таван жилийн дундажаас 100 сая баррелиар давна гэсэн хүлээлт байгаа. Тэр нь нефтийн үнийг дарж өгөх болно. Мөн удалгүй Иран гэсэн томоохон тоглогч нефтийн зах зээлд гарч ирнэ.
Хориг арга хэмжээний улмаас Исламын бүгд найрамдах улсад нефтийн үйлдвэрлэл нь 2011 оны дээд хэмжээнээс 800 мянган баррелиар унасан. Өнөөгийн үнээс үл хамааран өмнөх нийлүүлэлтийн хэмжээнд Иран хурдан буцан орж чадна гэж Ираны Нефтийн сайд хэлсэн юм. Харин Goldman Sachs банкны гол эдийн засагч өдрийн нийлүүлэлтийг хагас сая баррелиар нэмэхэд хагас жил шаардлагатай гэсэн юм. Иран хориг тавигдана гэж өмнөөс хүлээж байсан бэлтгэлтэй учир сая баррелийн нэмэгдлийг тус орон хагас жилд хийнэ гэж Boston Petroleum Research компани дүгнэжээ.
Хувьцаа эзэмшигчид хуралдаж байна
Өнөөдөр "Укрнафта" компанийн хувьцаа эзэмшигчдийн жилийн хурал Киевт болно. Тус компани хувьцааны ашигт 75 сая ам.доллар төлөхөд бэлэн гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ өмнөх оны татварын хур өр нь ашгийн тэр мөнгөнөөс гурав дахин их болсон байна.
Украины эрх баригчид өрөө төлөхийг шаардаж байгаа бөгөөд хэрэв мөнгө төлөхгүй бол заргалдана гэжээ. Тус компанийн томоохон хувь нийлүүлэгч бөгөөд хувьцааны 42 хувийг атгагч тэрбумтан Игорь Коломойский Лондоны шүүхэд хандан зарга үүсгээд байгаа. Украины эрх баригчид түүний үг хэлэх эрхийг хассан байгаа юм. Эрх баригчдын санаачлагаар Коломойскийн дэвшүүлэн тавиулсан өмнөх захирлыг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд түүний оронд британийн иргэнийг томилох талаар яригдаж байна.
Штабын дарга нарын даргад нэр дэвшигчид Оросыг гол дайсан гэж нэрлэв
Марк Милли
Фото: Jonathan Ernst / Reuters
АНУ-ын Армийн штабын дарга нарын хорооны тэргүүнд нэр дэвшсэн генерал Марк Милли Оросыг АНУ-ыг сөнөөн мөхөөх чадвартай гол аюул занал гэж нэрлэв. Гэхдээ, тэр аюул нь боломжийн хэмжээнийх гэв.
“Орос орон нь АНУ-ыг устгаж чадах хүчин чадалтай, цөмийн зэвсгийн ихээхэн нөөцтэй орон юм. Энэ нь Оросын боломж бөгөөд харин санаа бодол нь ямрыг хэн ч мэдэхгүй. Орос орон нь “нэг дугаартай цэргийн аюул занал” юм” гэж генерал хэлжээ. Мөн түүнчлэн Иран, Хятадын зүгээс аюул гарч байгаа гэж сонсгожээ.
Хүүхдийг садар самуунд татахыг хуульчлахыг уриалагчийг шоронд хорив
Филлип Кирк
Фото: theukdatabase.com
Британийн Йорк хотын шүүх, тус орны Дотоод хэргийн сайд Тереза Мэйд хандан хүүхэдтэй хийх сексийг хуульчлах хүсэлт тавьсан хүнийг баривчлан дөрвөн жилийн хоригдох ял болон дөрвөн жилийн тэнсэнгийн ялаар шийтгэжээ. The Independent сонинд мэдээлснээр, 22 настай Филлип Кирк (Phillip Kirk) сайдад бичсэн захидалдаа: “сүүлийн гурван жилд би педофил болсноо нуухгүй” гэсэн байв. Мөн интернэтээс мянга орчим хүүхдийн порно татан авч цуглуулан ял авч байснаа ч бичжээ. Тэр этгээд хүүхэд хулгайлахаар сургуульд дайран орсныхоо төлөө хэдэн жилийн хоригдох ялыг 2012 онд сонсчээ.
Киевийн хар жагсаалтад Депардье зэргийн соёлын 600 зүтгэлтнийг оруулжээ
Крым бол Оросын түүхэн нутаг гэж мэдэгдснийхээ төлөө Жерар Депардье Украины соёлын яамны хар жагсаалтад бичигдсэн тухай Францын Ouest-France сонин мэдээлэв.
Түүнээс гадна энэ 600 орчим соёлын зүтгэлтнийг хамруулсан хар жагсаалтад Америкийн найруулагч Оливер Стоун, жүжигчин Стивен Сигал, сербийн найруулагч бөгөөд хөгжимчин Эмир Кустурица нарын хүмүүс багтсан байна. Жагсаалтын ихэнх нь Оросын урлаг соёлын зүтгэлтнүүд. Хар жагсаалтыг Украины Соёлын яам ирэх сарын 3-нд өөрийн сайтад нийтлэхээр төлөвлөжээ.
Британид нүдний протезийг анх удаа суулгав
Манчестер хотын хаантны клиникийн мэс засалын эмч нар хараа муутай эрэгтэй хүнд нүдний ургуулсан бионикийн протезийг түүхэнд анх удаагаа суулгалаа гэж ВВС агентлаг мэдээлэв. Наян настай Флинн гэдэг хөгшинд хиймэл нүд суулгах мэс засал дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд одоо өвчтөн эмч нарын хяналтад байна. Эмч нар өвчтөний хараа хурдан хугацаанд сэргэнэ гэж найдаж байгаа гэнэ.
F-16 сөнөөгч онгоцны наймааг хамтын ажиллагааны чухал шат гэв
Иракт F-16 сөнөөгч онгоц нийлүүлэхээр болсныг хоёр орны хамтын ажиллагааны чухал эрин гэж АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозеф Байден, Иракийн ерөнхий сайд Хейдар Абади хоёр нэрлэв. Тэд Анбар мужид хийгдэж байгаа “Исламын улс” бүлгийн эсрэг цэргийн компанийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Хятадын флот 10 хоногийн хээрийн сургуулийг эхлүүллээ
Хятадын Тэнгисийн цэргийн хүчин Өмнөд Хятадын тэнгист 10 хоногийн хээрийн сургуулийг эхлүүллээ. Хайнань арлаас зүүн хэсэгт уг хээрийн сургууль хийгдэх юм. Энэ бүс нутагт арлуудын төлөөх газар нутгийн маргааны хэд хэдэн орнууд Хятадтай хийж байгаа билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР