Трамп Грийнландыг худалдаж авах сонирхолтой байгааг зөвлөх нь батлав

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Трамп Грийнландыг худалдаж авах сонирхолтой байгааг зөвлөх нь батлав

Трамп Грийнландыг худалдаж авах сонирхолтой байгааг зөвлөх нь батлав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Данийн Вант улсын нутаг дэвсгэр бөгөөд өөртөө засах эрхтэй Грийнланд улсыг эзэмших сонирхолтой байгаа аж. Энэ тухай өнгөрсөн Ням гаригт Цагаан ордны Үндэсний эдийн засгийн зөвлөх Лоуренс Кадлоу “Фокс Ньюс”-т мэдээлжээ.

“The Wall Street” сонин өнгөрсөн Пүрэв гаригт эх сурвалжийн мэдээллээс иш татан “Трамп зөвлөхөөсөө АНУ Грийнландыг худалдаж авах боломжтой эсэхийг асуусан бөгөөд ийм боломж бий эсэхийг сонирхож байна” гэж мэдээлсэн билээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Цагаан ордны тэргүүн энэ асуудалд нухацтай хандаж байгаа эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Зарим эх сурвалж Трамп хошигносон байж болзошгүй гэж мэдэгджээ.

Кадлоугийн хэлснээр, АНУ энэ асуудлыг судалж байгаа аж. Трампын зөвлөх тэрбээр “Олон жилийн өмнө Ерөнхийлөгч Харри Трумэн (АНУ-ын 33 дахь) Грийнландыг худалдаж авахыг хүсч байсан. Грийнланд нь Дани улсад харъяалагддаг, Дани нь холбоотон улс. Грийнланд нь стратегийн чухал ач холбогдолтой. Тэнд ашигт малтмалын арвин их нөөц бий. Би урьдчилан мэдээлэл хийхийг хүсэхгүй байна. Гэхдээ үл хөдлөх хөрөнгө худалдаж авах талаар тодорхой ойлголттой Трамп Грийнландыг худалдаж авах боломж бий эсэхийг сонирхож байна” хэмээн хэлжээ.

“The Wall Street" сонинд нийтлэгдсэн нийтлэлтэй холбогдуулан Грийнландын засгийн газрын албан тушаалтнууд “АНУ-тай хамтран ажиллах сонирхолтой байгаа ч газар нутгаа зарахгүй" гэж мэдэгджээ. Трамп ирэх есдүгээр сарын эхээр Дани улсад айлчлахаар төлөвлөсөн байна.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж