Жонон Жоржийн төрсөн өдөрт мөнгөн зоос гаргажээ

Хуучирсан мэдээ: 2015.07.22-нд нийтлэгдсэн

Жонон Жоржийн төрсөн өдөрт мөнгөн зоос гаргажээ

Британийн хаантны гэр бүл энэ лхагва гаригт нялх залгамжлагч бөгөөд Хоёрдугаар Елизаветагийн  гуцанцар хүү, жонон Жоржийн хоёр насны ойг тэмдэглэж байна.

Кембрижийн герцог ба герцогийн ахайтан Уильям, Кейт хоёрын хүү өнөөдөр хаан ширээ залгамжлагчийн гуравдагч үе юм.

Энэхүү ойд зориулан Британид 7,5 сая таван фунтын дурсгалын зоосыг гаргажээ. Зоосны нүүрэн талд жонон Жоржийн тэнгэрийн сахиус гэгдэх Ялагч хувилгаан Георгийн дүрстэй бөгөөд нөгөө талд нь хатан хаан II Елизавета сийлэгджээ.

Төрсөн өдөрт нь зориулан Кенсингтоны ордон хүүгийн албан ёсны бас нэг зургийг нийтлүүлэв. Уг зургийг Сандрингем шилтгээнд ханхүүгийн дүү охин Шарллотыг загалмайлах үеэр бяцхан жононгийн эцгийнхээ гар дээр байгаа дүрс буужээ.

"Миний бяцхан сармагчин" гэж жонон Уильям саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Диваажингийн бяцхан баяр хөөр минь. Гэрбүлтэй байх нь асар том үүрэг хариуцлага үүний зэрэгцээ хязгааргүй их баяр баясгалан юм.” хэмээн нэмэн хэлсэн байна.

Төрсөн өдрийг нь Норфолк гүнтний  аймаг дахь Сандрингем  гэх зуны лавринд тэмдэглэхээр төлөвлөжээ.  Хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа залуу гэр бүл тэнд амьдарч байгаа юм. Энэ удаа зочид олноор ирэхгүй гэхдээ өндөр ээж хоёрдугаар Елизаветта гуцанцрынхаа ойд ирэх гэнэ. Эцгийн талынх нь өвөө, эмээ жонон Чарьлз, Камилла хоёр ачынхаа төрсөн өдрийг амралтын өдрүүдэд тэмдэглэхээр болсон байна. Харин Африкт буяны ажил явуулж байгаа авга ах, жонон Гарри энэ удаа төрсөн өдрийн баярт оролцохгүй ажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж