Таймырын зэрлэг цаа буганууд бүрэн устах аюултай байна

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Таймырын зэрлэг цаа буганууд бүрэн устах аюултай байна

Таймырын зэрлэг цаа буганууд бүрэн устах аюултай байна

Оросын хойд зүгийн Таймыр дахь зэрлэг цаа бугын тоо толгой 50 мянга хүртэл цөөрсөн байна. Эврийг нь авах гэсэн хулгайн анчид ихэссэнтэй энэ холбоотой хэмээн Төв Сибирийн дархан цаазат газрын захирад Павел Кочкарев РИА Новости-д ярьсан байна. ОХУ-ын Байгаль орчны яам хойд зүгийн зэрлэг бугыг ОХУ-ын ховордсон амьтдын жагсаалтал оруулах талаар хэлэлцэж байгаа юм.

“Сүүлийн 10 жилийн турш зэрлэг бугын сүргээс хамгийн том биетэй, нас гүйцсэнийг ониож хулгайгаар агнах нь ихэссэн. Мөн буудаж агнахгүй ч эврийг нь тайрч аваад явах явдал гаарлаа. Тайрсан эврээр дамжин элдэв халдвар тархаж, сүрэг олноор өвчлөх магадлалыг ихэсгэж байна. Хэрвээ энэ маягаар байвао хэдхэн жилийн дараа цаа бугын сүрэг мөхөх болно” хэмээн Кочкарев хэллээ. Засгийн газраас цаа бугын агналтад хязгаар тавьж агнах квот өгч байгаа юм. Энэ жил гэхэд 80 мянган квот өгсөн нь бугын сүргийн тооноос ч их байгааг тэр шүүмжиллээ. Мөн сүүлийн жилүүдэд цаа бугын сүргийн тооллого огт хийгдээгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж