Интернэт худалдааны Ozon дэлгүүрийн мэдээгээр оросууд харуул хамгаалалт, хяналтын тоног төхөөрөмж худалдан авч гэртээ суурилуулах нь нэмэгдсэн хэмээн РИА Новости мэдээллээ. Тухайлбал, 2019 оны эхний зургаан сарын байдлаар хамгаалалтын “Умный дом и безопасность” системийн худалдаа өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 дахин өссөн байна. Хамгаалалтын системээс гадна хяналтын камерын худалдаа эрс нэмэгджээ. Мөн үүдэнд суурилуулдаг видео “нүд”, дохиоллын систем, электрон түгжээний борлуулалт хоёроос гурав дахин нэмэгдсэн байна.
Хамгаалалтын төхөөрөмжийн худалдааны дийлэнхийг Москва, Москва муж, Санкт-Петербург, Новосибирск, Ростова-на-Дону, Краснодар, Тверь хотын иргэд хийжээ.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ