Сүүлийн 40 жилд оросуудын төмсний хэрэглээ багасчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Сүүлийн 40 жилд оросуудын төмсний хэрэглээ багасчээ

Сүүлийн 40 жилд оросуудын төмсний хэрэглээ багасчээ

Сүүлийн 40 жилийн хугацаанд оросуудын хүнсний хэрэглээ өөрчлөгдсөн байна. ОХУ-ын Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 40 жилийн хугацаанд оросуудын төмсний хэрэглээ хоёр дахин буурч харин жимсний хэрэглээ эсрэгээр хоёр дахин нэмэгджээ. Энэ өөрчлөлт нь эрүүл, зөв амьдралын хэвшил рүү тэмүүлэх болсонтой холбоотой гэж Үндэсний статистикийн хороо тайлбарлаж байна.

1980 оны үзүүлэлтээр дундаж амьдралтай орос иргэн жилдээ 117 килограмм төмс хэрэглэж байсан бол 2018 оны үзүүлэлтээр энэ тоо 59 болж буурчээ. Харин 1980 онд жилдээ 35 орчим килограмм жимс, жимсгэнэ хэрэглэдэг байсан бол 2018 онд 74 болж нэмэгдсэн байна. Жимсний хэрэглээнээс гадна загасны хэрэглээ нэмэгджээ. 1980 онд нэг хүнд жилдээ 17 килограмм загас ногдож байсан бол 2018 онд 22 килограмм болсон байна. Харин махны хэрэглээ нэг хэсэг буурч байснаа эргээд өссөн дүр зураг харагдаж байна. Тухайлбал, 1980 онд нэг хүн жилдээ 70 килограмм мах хэрэглэж байснаас энэ тоо 2000 онд 50 болж буурснаа 2018 онд 89 килограмм болж нэмэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж