NEWS агентлаг энэ долоо хоногт Монголын түүхэнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна
1921.08.25 Бошгыг халах залуучуудын эвлэл буюу МХЗЭ-ийг 17 гишүүнтэйгээр байгуулжээ.
1937.08.24 ЗХУ-ын ДХАК-ны орлогч сайд Фриновский Монголд айлчлав. Тэрбээр "Японоос Монголыг эзлэх" төлөвлөгөө гэгчийг Дотоод яамны сайд Х.Чойбалсанд гардуулжээ.
1945.08.18-20 Хуурай замын чөлөөлөх дайны хамгийн том тулалдаан буюу Жанчхүүгийн давааны төлөө тулалдаан болов.
1956.08.22 Монгол, Хятад, Орос улсын төмөр замын төлөөлөгчдийн хоёрдугаар хурал Бээжин хотод эхлэв.
1960.08.23 Монгол, Хятад, ЗХУ-ын төмөр замын хамтын тээврийн зургаа дахь удаагийн хурал болон Монгол, Хятадын транзит төмөр замын комиссын ээлжит хурал Улаанбаатар хотноо болов.
1983.08.21-27 Монгол, Хятадын шууд төмөр замын тээврийн комиссын XXVI хуралдаан Улаанбаатар хотноо болов.
1992.08.21 Монгол, Хятадын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулав.
2001.08.22-27 Бээжин хотын урилгаар Улаанбаатар хотын Засаг дарга М.Энхболд Бээжин хотод айлчилж, Айлчлалын үр дүнд хоёр хот “Бээжин-Улаанбаатар хотын найрсаг солилцох тэмдэглэл”-д гарын үсэг зурав.
2006.08.21 Хятадын Бугат хотын Ру Чуань сүүний үйлдвэрийн компани Монгол Улсад 60 толгой цэвэр Хэситан үүлдэрийн саалийн үнээг экспортлохоор болж, энэхүү саалийн үнээнүүдээ наймдугаар сарын сүүлээр Монгол Улсад оруулахаар болов.
2006.08.22 Гандантэгчилэн хийд Далай ламыг айлчлалаар ирэхэд нь угтан авахаар бэлтгэж байв. Энэ бол Далай лам дөрвөн жилд анх удаа Монгол Улсад айчилж байгаа бөгөөд Далай ламын Монгол Улсад айлчилсан долоо дахь айлчлал юм. Энэ айлчлал нь шашин хоорондын ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.
2009.08.22 Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сьерра-Леон Улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн VII ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон, медаль гардуулав.
2009.08.24 Дугарын Гунгаа “Монгол Улсын Баатар” цол хүртэв.
2009.08.24-27 Тайландын эрхэмсэг дээд гүнж Чакри Сириндхорн Монгол Улсад айлчлав.
2011.08.22-23 БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг Монгол Улсад айлчлав.
2011.08.22 АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Байден Монгол Улсад айлчлав.
2011.08.23-24 ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге Монгол Улсад айлчлав.
2012.08.24 “Номын баяр”-ын өдөр тэмдэглэх тухай ерөнхийлөгчийн зарлиг гарав.
2014.08.21-22 БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлав. Айлчлалын үр дүнд хоёр улс “Иж Бүрэн Стратегийн түншлэл”-ийн харилцаатай болсон билээ.
Холбоотой мэдээ