Е-спорт 15-20 жилийн дараа олимпийн төрөлд багтана

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Е-спорт 15-20 жилийн дараа олимпийн төрөлд багтана

Е-спорт 15-20 жилийн дараа олимпийн төрөлд багтана

ОХУ-ын Спортын сайд Павел Колобков е-спортыг Олимпийн хөтөлбөрт 15-20 жилийн дотор нэмж оруулахыг үгүйсгэхгүй гэж хэлжээ.

Тэрбээр Пятигорск хотод болсон Хойд Кавказын залуучуудын форум “Машук 2019” форумд оролцохдоо “Бид е-спортыг олимпийн хөтөлбөрт орохыг удаан хүлээх шаардлагагүй гэж бодож байна. Мэдээж бусад спортуудын чансаанд хүрэхийн тулд тодорхой хугацаа шаардлагатай. Магадгүй 15-20 жилийн дараа энэ спорт олимпийн төрөлд орно би бодож байна” хэмээн залууст хандан хэлсэн байна.

Сайдын хэлснээр е-спортод маш их боломж, сайхан ирээдүй байна гэв. “Одоогоор хүмүүс энэ спортыг спорт гэж үзэхгүй байгаа. Кибер спорт бол зүгээр нэг спорт биш юм. Энэ бол дижиталчлалын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх боломж юм. Мэргэжлийн хүмүүс уг салбарыг бүрдүүлж байгаа тул асар том хэтийн төлөв байна" хэмээн цааш хэлжээ.

 

 

ЭХ СУРВАЛЖ:TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж