Хувийн цэцэрлэг 150-850 мянган төгрөгийн төлбөртэй байна

Хуучирсан мэдээ: 2019.08.19-нд нийтлэгдсэн

Хувийн цэцэрлэг 150-850 мянган төгрөгийн төлбөртэй байна

Хувийн цэцэрлэг 150-850 мянган төгрөгийн төлбөртэй байна
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 259 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГ

Монгол улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах” зорилтыг хэрэгжүүлэхээр хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих, өргөтгөх, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт зохион байгуулах, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээслэх зэрэг олон арга хэлбэрийг ашиглан ажиллаж байгаа хэдий ч шинэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй 20 гаруй мянган хүүхэд байх урьдчилсан дүнтэй байна. News агентлаг өмнө нь хувийн сургуулиудын төлбөр ямар байгаа талаар мэдээлэл хүргэсэн бол энэ удаад  хувийн цэцэрлэгүүдийн талаарх мэдээллийг хүргье. 


Хувийн цэцэрлэгүүдийн төлбөр дунджаар 120 мянган төгрөгөөс эхэлж байна. Хувийн цэцэрлэгүүдээс Сонгинохайрхан дүүрэгт хамгийн хямд төлбөртэй буюу сарын 40 мянган төгрөгөөс эхэлж байгаа бол хамгийн өндөр төлбөртэй цэцэрлэг Хан-Уул дүүрэгт байна. Хувийн цэцэрлэгүүд өнгөрсөн долоо хоногоос элсэлтээ авч эхэлжээ.  Энэ жилийн хувьд  ихэнх цэцэрлэг сургалтын төлбөрөө 50-100 мянган төгрөгөөр нэмжээ.

Холбоотой мэдээ

Монголд хувийн дунд сургуулийн жилийн төлбөр 73 сая төгрөг байна

Монголд хувийн дунд сургуулийн жилийн төлбөр 73 сая төгрөг байна

 БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Цэцэрлэгүүдийн сарын төлбөр дунджаар 200 мянган төгрөгөөс эхэлж байна. Ингээд зарим цэцэрлэгийн сургалтын төлбөрийн үнэ ханшийн мэдээллийг хүргэе. 

ШИНЭ ЖАРГАЛАН ЦЭЦЭРЛЭГ:

-Саппорогийн замын урд байрлах тус цэцэрлэг нь 1-5 хүртэлх насны хүүхдийг бүртгэнэ.  Ажлын өдрүүдэд өглөө 09.00-17.00 цаг хүртэл бүртгэл авч байгаа юм. Одоогоор нэг настнуудын анги дүүрчээ. Анги дүүргэлт 15-20 хүүхэд ба сарын төлбөр 290.000 төгрөг юм. Цэцэрлэгийн давуу тал нь IQ-н гүнзгийрүүлсэн сургалттай  аж.

"ОРГИЛ ЖААЛУУД" ЦЭЦЭРЛЭГ:

-Олны нэрлэж заншснаар III, IV хорооллын эцэс буюу И-Март худалдааны төвийн ард байрлах тус цэцэрлэг 2-5 нас хүртэлх ангид бүртгэж байна. Өглөө 07.30 цагаас бүртгэж эхлэх бөгөөд анги дүүргэлт 15-20 хүүхэд. Одоогоор анги дүүргэлт байхгүй.  Хоёр настнуудын сарын төлбөр 250 мянган төгрөг бол 3-5 хүртэлх насны хүүхдийн элсэлт 200.000 төгрөг.

“ХЭРЭМХЭН”  ЦЭЦЭРЛЭГ:

-Өнөр хорооллын 45Б байрын 88 тоотод үйл ажиллагаа явуулдаг тус цэцэрлэг  нь 1.8-5 хүртэлх насны хүүхдийг бүртгэж байна. Одоогоор анги дүүргэлт байхгүй тул ажлын өдрүүдэд элсэлтээ авч эхэлжээ. Дуу шүлэг, IQ , даамны нэмэлт сургалттай ба 1.8 хүртэлх насны хүүхдийн сургалтын  сарын төлбөр 250 мянган төгрөг бол түүнээс дээш тав хүртэлх насны хүүхдийн сургалтын нэг сарын төлбөр 200 мянган төгрөг аж. Төлбөрт хоолны мөнгө багтсан бол бусад хичээлийн хэрэгслийн бэлтгэлийг тусад нь бэлдэх юм байна.

ГОЁ ЕРТӨНЦ:

-Англи хэл болон IQ-н сургалттай тус цэцэрлэг нь IV хорооллын 29 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг. Тус цэцэрлэг нь 1-6 хүртэлх насны ангид элсэлт авч байгаа юм. Анги дүүргэлт 15-20 хүүхэд ба одоогоор анги дүүргэлт байхгүй. Сургалтын төлбөр нэг сарын 250 мянган төгрөг бол хоёр хүүхэд элсүүлсэн тохиолдолд 20 хувь хямдруулах аж. Мөн тус цэцэрлэгийн хоёрдугаар салбар Хан-Уул дүүргийн Рапид харшид байрладаг. Нэг хүртэлх насны элсэлтийн нэг сарын төлбөр 320 мянган төгрөг юм байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

Баянзүрх дүүрэгт хувийн цэцэрлэгийн дундаж төлбөр 200-320 мянган төгрөгийн үнэтэй байна. Ингээд зарим цэцэрлэгийн мэдээллийг хүргэж байна.

МИНИЙ ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГ:

-Түмэн наст хотхоны нэг давхарт байрлах тус цэцэрлэг нь 1,5-6 насны ангид элсэлт авч байна. Анги дүүргэлт 15-20 хүүхэд элсүүлэх аж. Сарын төлбөр 250-280 мянган төгрөгийн үнэтэй.

"ШИНЭ ИРЭЭДҮЙ":

-"Шинэ Монгол" сургуулийн баруун талд байрлах 76 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг тус цэцэрлэг нь 1,5-5 насны ангид элсэлт авч байна. Тус цэцэрлэгийн нэг сарын төлбөр 250 мянган төгрөг. Одоогоор анги дүүргэлт байхгүй. Ажлын өдрүүдэд элсэлт авч байгаа аж.

СУВДАН ДЭЛБЭЭ:

-Олны нэрлэж заншиснаар 13 дугаар хороолол, Өргөө цогцолборын 70 дугаар байрны урд жигүүрт байрлах тус цэцэрлэг нь 1,8-5 насны ангид элсэлт авч байна. Хүүхдийн сонирхол, мэдрэмж дээр түшиглэн хөгжүүлэх Монтэсорри аргыг сургалтын хөтөлбөрт хэрэгжүүлдэг гэдгээрээ онцлог аж. Элсэлтийн нэг сарын сургалтын төлбөр 320 мянган төгрөг.

ХҮҮХЭД ЭРДЭНЭ:

-"Баясах трейд"-ийн хойд талд  байрлах тус цэцэрлэг нь 1.8-5 насны ангид элсэлт авч байна. Мэргэжлийн сургалтын өмнөх боловсрол олгох багш нартай. Сургалтын нэг сарын төлбөр 200 мянган төгрөг аж.

ЧИНГЭЛТЭЙ  ДҮҮРЭГ

Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хувийн цэцэрлэгүүдийн нэг сарын төлбөр дунджаар 150-400 мянган төгрөгийн үнэтэй байна. Цэцэрлэгийн орчин, сургалтын үйл ажиллагаанаас хамаарч үнийн хувьд зөрүүтэй. Зарим цэцэрлэгийн мэдээллийг  хүргэе.

БӨНДӨӨЛХӨН 1:

-Хайлаастын 84 дүгээр автобусны буудлын орчимд байрлах тус цэцэрлэг нь 1-6 насны ангид элсэлт авч байна. Цэцэрлэгийн нэг сарын төлбөр 150 мянган төгрөгийн үнэтэй.

СЭРГЭЛЭН БОЖУУХАЙ:

-Дүүргийн 10 дугаар хорооны нутаг, 39 дүгээр сургуулийн хойд талд байрлах тус цэцэрлэг нь 1.5-6 насны ангид элсэлт авч байна. Урт цагаар ажиллах боломжтой ба хүүхэд бүрт тулж ажилладгаараа давуу талтай. Сарын төлбөр 230 мянган төгрөг.

БАСАРХАН 1:

-Тэнгис кино театрын ард байрлах тус цэцэрлэг нь 1,7-5 насны ангид элсэлт авч байна. Тус цэцэрлэг нь тохилог орчин, мэргэжлийн багш нартай. Сарын төлбөр 400 мянган төгрөг.

СҮХБААТАР ДҮҮРЭГ

Хувийн цэцэрлэгүүдийн сарын төлбөр дунджаар 150-300 мянган төгрөгийн үнэтэй байна. Ингээд зарим цэцэрлэгүүдийн үнэ ханшийн мэдээллийг хүргэе.

САЙХАНАА ЦЭЦЭРЛЭГ:

-Бэлхийн эцсийн буудлын 45-50 тоотод үйл ажиллагаа явуулдаг тус цэцэрлэг нь 1-5 насны ангид элсэлт авч байна. Сарын төлбөр 150 мянган төгрөг.

НОГООН АЛИМ ЦЭЦЭРЛЭГ:

-Метромалл их дэлгүүрийн хойно байрлах Хүрд компаний зүүн талд 73/1 байранд үйл ажиллагаа явуулдаг тус цэцэрлэг 1-6 насны ангид элсэлт авч байна. Сарын төлбөр 300 мянган төгрөг.

МИККИ БӨМБӨӨЛЭЙ 2:

Циркийн зүүн талд 29 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг тус цэцэрлэг нь 2-5 насны ангид элсэлт авч байна. Сарын төлбөр 300 мянган төгрөг.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

Хувийн цэцэрлэгүүдийн сарын  төлбөр дунджаар 40-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Зарим цэцэрлэгийн мэдээллийг хүргэе.

"СЭЙНТ ПОУЛ"ЦЭЦЭРЛЭГ:

-Баянхошууны шинэ эцэст байрлах тус цэцэрлэг нь 3-5 насны ангид элсэлт авч байна. Сарын төлбөр 40 мянган төгрөг.

БЯЦХАН ДЭЛХИЙ:

-Олны нэрлэж заншиснаар 21-р хороолол,  Мираж зочид буудлын замын эсрэг талд 34-р байрны нэгдүгээр давхарт байрлах тус цэцэрлэг 1-6 насны ангид элсэлт авч байна. Сарын төлбөр 180 мянган төгрөг.

БАЛЖИНГАРАВ:

-Нэгдүгээр хороолол, Хархорин захын хойно байрлах тус цэцэрлэг нь 0-5 насны  ангид элсэлт авч байна. Одоогоор анги дүүргэлт байхгүй. Сарын төлбөр, 250 мянган төгрөг.

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

Цэцэрлэгүүдийн төлбөр 300-850 мянган төгрөгийн үнэтэй байна. Тус дүүрэгт хувийн цэцэрлэгүүдийн төлбөр хамгийн өндөр төлбөртэй байгаа юм. Зарим цэцэрлэгүүдийн мэдээллийг хүргэе.

"ДЭГДҮНЭ" ЦЭЦЭРЛЭГ:

-Ривер Гарден хотхон, 318-319-р байрны дунд байрлах тус цэцэрлэг нь 2-5 насны ангид элсэлт авч байна. Мэргэжлийн багш нар сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд англи хэлний сургалттай. Хүүхдийн хоол хүнсэнд илүү анхаардаг аж. Цөөн ангид элсэлт авч байгаа юм байна. Анги дүүргэлт 10-20 хүүхэд аж. Сарын төлбөр 600 мянган төгрөг.

МОНГОЛДОЙ:

-Монголын оюун ухааны академийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч тус цэцэрлэг Хүннү молл худалдааны төвийн  зүүн талд Ханбогд хороололд байрладаг ба 2-5 насны ангид элсэлт авч байна. Ажлын өдрүүдэд 07.30 цагаас цөөн хоног бүртгэл явуулах аж. Сарын төлбөр 350-390 мянган төгрөг.

ECO KINDERGARTEN ЦЭЦЭРЛЭГ:

-"Ривер гарден" хотхонд байрлах тус цэцэрлэг нь 2-5 насны ангид элсэлт авч байна. Монголын хамгийн анхны хүүхэд хөгжүүлэх цогц хөтөлбөр Smart kids Stem Art хөтөлбөр хэрэгжүүлдгээрээ давуу талтай. Сарын төлбөр 850 мянган төгрөг.

Б.ЦЭЦЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж