Бороотой байх ч цаашдаа дулаарна

Хуучирсан мэдээ: 2019.08.18-нд нийтлэгдсэн

Бороотой байх ч цаашдаа дулаарна

Бороотой байх ч цаашдаа дулаарна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр ирэх өдрүүдэд бороо элбэг байх ч наймдугаар сарын 23-наас ихэнх нутгаар дулаарах нь ээ.

Тодруулбал, наймдугаар сарын 20-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 21, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-нд говь, талын нутгаар, 23-нд зарим газраар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 23-нд ихэнх нутгаар дулаарна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж