Бангладешт түймэр гарч 50,000 хүн орон гэргүй болжээ | News.MN

Бангладешт түймэр гарч 50,000 хүн орон гэргүй болжээ

Бангладешт түймэр гарч 50,000 хүн орон гэргүй болжээ

Бангладешт түймэр гарч 50,000 хүн орон гэргүй болжээ

Бангладешийн нийслэл Дака хотын ядуусын хороололд томоохон хэмжээний гал түймэр гарснаас 15 мянга гаруй барилга байшин шатаж, 50 мянга гаруй хүн орон гэргүй болжээ. Тухайн үед Лалын шашинтнуудын баяр тохиож байсан учир ихэнх хүмүүсийн гэр эзэнгүй байсан учир одоогоор хүний амь эрсэдсэн гэсэн мэдээлэл гараагүй байна. Гэхдээ гэмтэж бэртсэн хүмүүс нэлээдгүй байгаа аж.

Байшин барилгуудын дийлэнх нь хуванцар дээвэртэй байсан нь түймэр хурдан тархахад нөлөөлсөн бөгөөд гал сөнөөгчид зургаан цагийн турш ажиллаж байж галыг бүрэн унтраасан байна. Түймрийн шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа ба Засгийн газраас нь орон гэргүй болсон иргэдэд тусламж үзүүлэхээ амлаад байна. Ихэнх нь орлого багатай, ядуус амьдардаг энэ дүүрэгт ямар нэгэн осол, гал түймэр гарах эрсдэл маш өндөр байдаг ажээ.

Одоогоор орон гэр нь шатсан иргэдийг түр хорогдох байранд байрлуулж, хоол хүнсээр хангаж, анхны тусламж үзүүлээд байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Дака хотын өөр нэгэн дүүрэгт түймэр дэгдсэний улмаас 80 орчим хүн амиа алдаж байсан юм.

Эх сурвалж: GUARDIAN

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Oyu 2019-08-18 202.179.22.204

tuslah um san daa

Avatar

Халх Муслим 2019-08-18 105.158.178.246

ИСЛАМЫН гэж бичиж сур

Avatar

зочин 2019-08-18 66.181.161.16

ЛАЛЫН л***р ууд Монгол улсаас тогтоно уу

Avatar

zochin 2019-08-18 66.181.161.16

ЛАЛ УУД МОНГОЛД ИЛҮҮ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ Арабын там руу нь

Avatar

Зочин 2019-08-18 202.126.89.55

Манайхан хандив цуглуулцгаая. Адилхан ядуу орнууд нэгэндээ туслах хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж