Бангладешийн нийслэл Дака хотын ядуусын хороололд томоохон хэмжээний гал түймэр гарснаас 15 мянга гаруй барилга байшин шатаж, 50 мянга гаруй хүн орон гэргүй болжээ. Тухайн үед Лалын шашинтнуудын баяр тохиож байсан учир ихэнх хүмүүсийн гэр эзэнгүй байсан учир одоогоор хүний амь эрсэдсэн гэсэн мэдээлэл гараагүй байна. Гэхдээ гэмтэж бэртсэн хүмүүс нэлээдгүй байгаа аж.
Байшин барилгуудын дийлэнх нь хуванцар дээвэртэй байсан нь түймэр хурдан тархахад нөлөөлсөн бөгөөд гал сөнөөгчид зургаан цагийн турш ажиллаж байж галыг бүрэн унтраасан байна. Түймрийн шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгаа ба Засгийн газраас нь орон гэргүй болсон иргэдэд тусламж үзүүлэхээ амлаад байна. Ихэнх нь орлого багатай, ядуус амьдардаг энэ дүүрэгт ямар нэгэн осол, гал түймэр гарах эрсдэл маш өндөр байдаг ажээ.
Одоогоор орон гэр нь шатсан иргэдийг түр хорогдох байранд байрлуулж, хоол хүнсээр хангаж, анхны тусламж үзүүлээд байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Дака хотын өөр нэгэн дүүрэгт түймэр дэгдсэний улмаас 80 орчим хүн амиа алдаж байсан юм.
Эх сурвалж: GUARDIAN
Холбоотой мэдээ