Үр тариа болцын шатандаа байна | News.MN

Үр тариа болцын шатандаа байна

Үр тариа болцын шатандаа байна

Үр тариа болцын шатандаа байна

Хөвсгөл аймаг энэ онд 16727 га талбайд үр тариа үүнээс 16542 га талбайд улаанбуудай, 20 га-д арвай, 24 га-д овъёос, 16 га-д хөх тариа, 9 га-д гурвалжин будаа тариалсан бол 235,5 га-д төмс, 178.7 га-д хүнсний ногоо, 811 га-д ногоон тэжээл, 3453 га-д рапс тус тус тариалжээ. Тариалсан талбайн ургалт хэвийн байгаа бөгөөд одоогийн байдлаар үр тариа сүүн болцын шатандаа яваа аж. Аж ахуйн нэгжүүд тариа хураалтын бэлтгэл ханган,  ургац хураалтанд ажиллах техник засварын ажилдаа орж, сэлбэг запасаа татан авах, үтрэм, агуулах, зоорио засварлах ариутгал халдваргүйжилт хийх зэрэг технологийн ажлуудыг хийж эхлээд байна. Энэ онд 13,0 га талбайд уриншийн боловсруулалт хийж байна. Төмс хүнсний ногооны түүвэр хураалт хийгдэж байна. Техник шинэчлэлийн хүрээнд зарим аж ахуйн нэгжүүд трактор, чиргүүл дүүжин машин авчээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж