Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Чех улсын шигшээ баг | News.MN

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Чех улсын шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Чех улсын шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Чех улсын шигшээ баг

Чех улсын сагсан бөмбөгийн шигшээ баг анх удаагаа ДАШТ-д оролцох гэж байна. Хуучин Чехословак улсын үед 4 удаа сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцсон байдаг. 1970, 1974, 1978, 1982 оны ДАШТ-д дээд тал нь 6-р байранд шалгарч байсан. Энэ бол Чехословак улсын сагсан бөмбөгийн ДАШТ-д үзүүлсэн хамгийн дээд амжилт.

Чехийн шигшээ баг Европын бүсийн F хэсэгт харьцангуй сул өрсөлдөгчид болох Финланд, Болгар болон Исландын шигшээ багуудтай өрсөлдөн 1 хожигдолтой хэсгээ тэргүүлж II шатанд шалгарсан. Үнэндээ Чехийн шигшээ багт эхний шатны хэсгийн сугалаа яалт ч үгүй таатай боломжийг авчирсан. Харин II шатанд Чехийн шигшээ баг яг л эрэмбээрээ шалгарч дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан байдаг. Европын бүсийн II шатанд Франц, Орос, Финланд, Болгар болон Босни-Герцеговина улсуудтай нэг хэсэгт багтаж хүснэгтийн 3-р шалгарсан. Мэдээж Франц болон Оросын шигшээ баг Чехийн шигшээ багт хүчтэй, хүнд өрсөлдөгчид байсан. Ямартаа ч таатай сугалааны ач буянаар Чехийн шигшээ баг анх удаагаа сагсан бөмбөгийн ДАШТ-д өрсөлдөх эрхтэй болоод байна.

ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ Израиль дасгалжуулагч Р.Гинзбург зарлаагүй багаа ч ерөнхийдөө дотоодын лигийн тоглогчдоос баг нь бүрдэнэ. Харин НБА-ээс Чикаго Буллс багтай нэгдээд буй Т.Саторавскигаас өөр ТОМ тоглогч байхгүй. Магадгүй энэ удаагийн ДАШТ-д ганц хожил авч чадвал том амжилт байж болох юм. Турк болон АНУ-ын шигшээ багийн эсрэг тоглолт бол Чехийн шигшээ багт хүнд байна. Иймд Японтой гол тоглолтоо хийх болов уу?

Б.БЯМБАБАЯР 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж