Хөвсгөл аймгийн Засаг даргын А/218 дугаар захирамжаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд комисс байгуулагдан төслийг хүлээн авахад нийт 69 иргэд, аж ахуйн нэгжээс 4,788,1 сая төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл иржээ.
Жижиг дунд үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах дэд хорооны хуралдаанаар 991,8 сая төгрөг хүссэн 21 төслийг шалгаруулсан байна. Үүнд хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 5, хүнсний чиглэлээр 7, ахуйн үйлчилгээний чиглэлээр 6, барилгын чиглэлээр 1 төсөл, ХАА-н чиглэлээр 2 төсөл тус, тус шалгарчээ. Иймээс арилжааны ХААН банкинд 613.0 сая төгрөг хүссэн 13 төсөл Төрийн банкинд 158.8 сая төгрөг хүссэн 4 төсөл, ХАС банкинд 220.0 сая төгрөг хүссэн 4 төсөл хүргэсэн байна. Банкны шалгуур хангасан нөхцөлд үйлдвэрлэгчид зээл авна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ